Шинэ засаг, хуучин сорилт
2012-10-17

Эдийн засаг маань хямарч эхэлсэнд эргэлзэх хэрэггүй болжээ. Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан тухай Сангийн сайд ярив. Орлогын гол эх үүсвэр болсон нүүрсний экспорт буурсан нь ийм байдалд хүргэжээ. Сонгуулийн өмнөх жилүүдэд засаг зарлагаа үлэмж ихэсгэснээс инфляци гаарч, банкууд зээлээ хумихаас өөр аргагүй болов. Төгрөгийн ханш суларч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдлээ. Төсөв, гадаад худалдааны хос алдагдал дайран дээр давс нэмлээ. Ер нь сүүлийн үед сайн мэдээ дуулдахаа болиод байх шиг. Өнгөрсөн онд өсөлтөөрөө дэлхийг гайхуулаад байсан эдийн засаг маань энэ оны хоёрдугаар улиралд ердөө 11 хувиар тэлжээ. ДНБ жилдээ л 20-25 хувиар өснө гэж онгироод байсан эрхмүүд одоо юу бодож суугаа бол? Энэ бүхэн 2008 оны хямралыг санагдуулна. Өмнөх хямралыг Америкаас л болсон гэж тайлбарлаад өнгөрсөн. Өнөөдөр харин Хятадын өсөлт саарч байгаагаас л байдал хэцүүдлээ хэмээн дүгнэх аж. “Өсөхийг нүүрс мэднэ, хямрахыг Хятад мэднэ” гээд эдийн засаг маань эндэгнэж, дэндэгнэж л явна даа. Гэхдээ бурууг бусдад тохохын оронд хямралын шалтгааныг олж оношлох нь зүйтэй болов уу. Дотоод шалтгаан 2008 оны хямрал америкчуудад “Та нар хэтэрхий их зээлж, үрээд байна шүү, одоо болно” гэсэн хатуу сануулга өгсөн. Засгийн газар нь өөрөө ч олон улсын зах зээлд бонд гаргаж, иргэдээ ч зээл авахыг дэмжиж, үүнийг нь Холбооны нөөцийн банк ч өөгшүүлэн мөнгөний бодлогоо байнга зөөллөж байлаа. Америкчууд хүссэн бүхнээ зээлээр авах зуршилтай болж, АНУ дэлхийн хамгийн том хэрэглэгч болсон юм. Ялангуяа орон сууцны зээл хямд бөгөөд хэтэрхий хүртээмжтэй байснаас эрэлт нь өсөж, 1997 оноос 2006 оны хооронд тус улсад байрны үнэ 124 хувиар нэмэгдсэн байдаг. Америкийн орон сууцны зах зээлийн хөөсрөл дээд цэгтээ тулах үеэс буюу 2005 оноос дэлхийн зах зээл дэх ашигт малталын үнэ, тэр дундаа Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алтны ханш цойлж эхэлсэн билээ. Магнай нь тэнийсэн манай эрх баригчид уг хоёр металлд ногдуулсан Гэнэтийн ашгийн татварынхаа орлогоор 2008 оны сонгуулиас өмнө баахан мөнгө тарааж баярхсан. Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө ихэссэн боловч дэлгүүрийн лангуун дээрх бараа, бүтээгдэхүүний тоо даанч хязгаартай байв. Үр дүнд нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдээд эхэллээ. Өндөр инфляци банкны салбарыг хэцүү байдалд оруулсан юм. Мөнгө ихтэй нэгэн нь төгрөгөө хадгалахын оронд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг илүүд үзэх болсноос орон сууцны зах зээл хөөсрөв. Мөнгө багатай нь үнэ улам нэмэгдэхээс айж хүнс, бараагаа авч жоорлодог зантай болсон нь инфляцийн өсөлтийг улам хурдасгаж, 2008 оны наймдугаар сар гэхэд 34 хувьд хүргэсэн билээ. Банкууд өндөр хүүгээр арай хийж татсан хадгаламжаа мэдээж түүнээс өндөр хүүгээр зээл болгон гаргах болов. Харин Төвбанк инфляцийг бууруулахын тулд өөрийнхөө чадах арга хэмжээг авч, мөнгөний бодлогоо чангаруулж гарав. Энэ бүхэн банкууд зээлээ хумьж, бүр зогсооход нөлөөлсөн билээ. Монгол Улсын санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар дангаараа эзэлдэг учраас зээл авч чадахаа байсан барилгын компаниуд, үйлдвэр, үйлчилгээний газрууд мөнгөний хомсдолд орлоо. Өндөр инфляци, үнийн хэлбэлзэлд давхар дарамтлуулсан тэд үйл ажиллагаагаа ч явуулж чадахаа байлаа. Ингээд л ажилгүйдэл, ядуурал өсөж, санхүүгийн хямрал эдийн засаг, нийгмийн хямрал болтлоо өргөжив. Тэгэхээр 2008 оны хямрал гадаад биш дотоод шалтгаантай байжээ. Харин өнөөдөр инфляци 14.9 хувьд хүрсэн нь 2008 оны сүүлчээр болсон үзэгдэл давтагдах эрсдэлийг бий болгож байна. Банкууд ч зээлийн нөхцөлөө чангаруулах хандлагатай болж ирлээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд наймдугаар сард чанаргүй зээлийн хэмжээ долдугаар сарынхаас 2.1 хувиар нэмэгдсэн байна. Төгрөгийн хадгаламж буурч, долларынх өсөж байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл суларч буйг илтгэнэ. Дөрвөн жилийн өмнөх хямрал давтагдаж мэднэ гэсэн айдас нийгэмд хэдийнэ бий болсныг энэ бүхэн харуулна. Гадаад шалтгаан 2008 онд дотоодын нөхцөл байдал хэцүүдэж байх үед гадаад байдал муудсан нь гал дээр тос нэмсэн юм. АНУ хамгийн найдвартай зээлдэгч биш юм байна гэдгийг бусад орон харамсалтай нь оройтож ойлгож. Дэлхийн санхүүгийн систем хэтэрхий глобалчлагдсан байлаа. Ингээд америкчуудад орон сууцны зээл олгохоор улайран зүтгэж байсан санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн ард байсан даатгалын компаниуд ар араасаа цувран дампуурч, хөрөнгийн зах зээл уналтад оров. АНУ-ын Засгийн газрын өрийн бичгийг нандигнан хадгалагчид алдагдалд хүлээв. Америкчуудад бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг улс орнуудын экспорт буурч, үйлдвэрүүд нь хаалгаа барив. Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ ч гэнэт уруудав. Тухайн үед манай экспортын гол бүтээгдэхүүн зэсийн баяжмал байсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр л улсын төсвийг угждаг байлаа. Гэтэл 2008 оны зун 9000 ам.долларт дөхөж очоод байсан тонн зэсийн ханш хагас жилийн дотор гурав дахин унасан билээ. Ингэснээр экспортын орлого тасарч, гадаад худалдааны алдагдал талийв. Үүнээс болж 2009 онд долларын ханш түүхэнд байгаагүйгээр чангарч, “Найман шарга”-д бүр 1700 төгрөгт хүрснийг бид мэднэ. Төвбанк ханшийг тогтворжуулахын тулд зах зээлд хямд үнээр доллар нийлүүлж, 2008 онд тэрбум ам.доллараас давж байсан гадаад валютын нөөцийнхөө талыг нь үрж дуусгасан билээ. Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотойгоор уул уурхайн хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш цагаа олж сэргээгүй бол Төвбанк гадаад валютын нөөцөө нүд ирмэхийн зуур шавхаж дуусгах байлаа. 2010 оноос цойлох болсон экспорт, импортын өсөлт эдүгээ саарч эхлээд буйг Монголбанкнаас гаргадаг гадаад худалдааны тоймд тэмдэглэжээ. Энэ оны эхний найман сарын байдлаар экспортын жилийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс 70 дахин, импортынх 10 дахин буурсан байна. Гадаад худалдааны алдагдал 1.8 тэрбум ам.долларт хүрснээр америк долларын ханш чангарч, 1400 төгрөг боллоо. Төвбанк ч валютын дуудлага худалдаагаараа дамжуулан зах зээлд зохицуулалт хийх нь элбэгсэв. Гаалийн байгууллага энэ оны эхний хагас жилд Улсын төсөвт 959 тэрбум төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэй байснаас 680 хүрэхгүй тэрбумыг л төвлөрүүлсэн тухайгаа тайлагнажээ. Тэгвэл сүүлийн хагас жилд байдал бүр ч дордох хандлагатай байна. Учир нь манай экспортын 40 гаруй хувийг бүрдүүлдэг нүүрсний борлуулалт наадмаас хойш гавихаа байсан. Өмнө нь нүүрснээс сард 180 орчим сая ам.долларын орлого олж байсан бол долоо, наймдугаар сард энэ нь хоёр дахин буурсан аж. Алдаанаасаа суралцах нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал бидний хувьд сорилт болж, нэлээд хэдэн ноцтой дутагдал илрүүлсэн байдаг. Юуны түрүүнд Монгол Улс уул уурхай болон ашигт малтмалын үнээс хэт хараат байгааг илчилж, энэ байдлаар үргэлжлүүлж болохгүй гэсэн сануулга өгсөн. Гэтэл эдүгээ манай эдийн засгийн хараат байдал улам нэмэгдсэнийг экспортын 90 гаруй хувийг зөвхөн ашигт малтмал эзэлж, бараг тэр чигээрээ урд хөрш рүү урсаж байгаа нь харуулна. Тиймээс ч Хятадын байдал эвгүйтэнгүүт манай экспорт буурч, уул уурхайн компаниудын ашиг багасаж, төсвийн орлого дундарч байгаа юм. Монголын гадаад худалдааны эргэлт ДНБ-ий хэмжээтэй дүйцэж байгаа тул экспорт, импортын өсөлт саарах нь эдийн засагт маш муу нөлөө үзүүлж буй. Гэхдээ дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийг бид зохицуулж чадахгүй учраас өөрсдийнхөө чадах арга хэмжээг л авч таарна. Эдүгээ Шинэчлэлийн Засгийн газар экспорт, импорт хийхэд шаардлагатай тус бүр 8 бичиг баримтын талыг нь устгаж, хялбарчлахаар ажиллаж буй нь сайн хэрэг. Ингэснээр бизнес эрхлэгчид бичиг цаас цуглуулахад зарцуулдаг цаг, мөнгөө хэмнэж, үр дүнд нь гадаад худалдааны эргэлт сайжирна гэж итгэж байгаа юм. Эрх баригчид нь бэлэн мөнгө тараан инфляцийг өсгөж, Төвбанк нь бодлогын хүүгээ нэмж бизнесийг хумих төсөв, мөнгөний уялдаагүй, утгагүй бодлого юунд хүргэдгийг 2008 оны хямрал бидэнд үзүүлсэн билээ. Гэтэл 2012 оны сонгуулийн өмнөх жил энэ байдал яг л давтагдсан. Монголын эрх баригчдын олсныхоо хэрээр үрдэг занг чөдөрлөж, таагүй үед ашиглах нөөц бүрдүүлдэг болгохын тулд олон улсын байгууллагууд шахан шаардан байж өмнөх УИХ-аар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулсан. Гэвч улстөрчид маань нарийн арга ухаанаа ашиглан, хуулийн хамгийн чухал заалтуудыг хэрэгжүүлэх ажлыг ирэх он хүртэл хойш тавьж дөнгөсөн. Мөн өнгөрсөн жил энэ оны төсвийг батлахдаа зэс, нүүрсний үнийг хэтэрхий өндөр байхаар төсөөлж, Тогтворжуулалтын санд 322 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолсон байдаг. Гэтэл он гарсаар ердөө 25.5 тэрбум төгрөг л орж ирсэн байгаа юм. 2011 онд уг санд төвлөрсөн 241 тэрбум төгрөг дээр нэмээд үзэхэд эдүгээ бидэнд хэцүү үед ашиглах 266.5 тэрбум төгрөг л байна. Үүний зэрэгцээ манай улсын гадаад, дотоод өр 2008 оныхтой харьцуулахад хамаагүй нэмэгдсэн учраас урьдын адил доноруудаас зээл, тусламж гуйгаад амжилт олох нь юу л бол. Гэхдээ хямрал ирж л байдаг, явж л байдаг. Яг л өвөл, зун ээлжлэн оршдогтой ижил. Өвс тэжээлээ олигтой базааж чадаагүй малчид өвөл зуданд хамаг малаа тавиад туучихдагтай адил Монгол Улс өөрийн муугаас л нэг алдлаа, хоёр алдлаа. Энэ удаагийн хямрал шинэ УИХ, Засгийн газрыг ахиад л сорих нь. Өнөөгийн эрх баригчид ухаалаг байж, өвлийн бэлтгэлээ базаахад анхаарч чадах эсэхийг ирэх оны төсвийн төрх, мөнгөний бодлого, тэдгээрийн уялдаа холбоо харуулах юм. Гурав дахиа арай алдахгүй байлгүй. Д.МӨНХЧИМЭГ Эх сурвалж: “ҮНДЭСТНИЙ ТОЙМ”
Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-24
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-24
Ardchilsan nam zasagt garsan n az bolson odoo eh ornoo gesen hun bur Zasgiin gazraa demjij ajillah heregtei ug n 3 saya huniig avaad yavah uy baihav dee daanch Hu nam uls ornoo arai denduullee l dee
2012-10-18
zochin:
AN-NAM , MAN BUGD ADILHAN BJ BITGII HUDLAA SHOUDAA. ZUGEER L AYTAIHAN NAAD 4 JIL AJILAA HII DEE. ARD TUMEN SOHOR BISH SHUU
2012-10-17
2 АДИЛХАН ХАР БАЙЖ БИЕ БИЕНЭЭ ГАЙХЙЖ ДЭЭ
2012-10-17
2012 ond MAN Mongol ulsyg samarsan yum bna sh dee Batboldyn ZG-s hariutslaga neheh heregtei sh dee
2012-10-17
АН:
МАН - хан СОНГУУЛИАР МОНГОЛЧУУДЫГ Самарч тосвийн МОНГИйг тендер нэрээр хоосолсон ШУУ. ОДОО Ажлыг чини унагах ГЭЭД худал цуурхал ТАРААЖ нямдорж ХУРЭЛСУХИЙН содбаатар нар улайрч БАЙНА . МАН - в ЛУЙВАРЧИД ухдэл БОЛГООД далд ОРООД ОГООСЭЙ
2012-10-17
Zochin:
Ene nohor boon nuurendee batoks taria shahuulna aa.
2012-10-17