Нийслэлийн 373 жилийн ойг тэмдэглэх хөтөлбөр батлагджээ
2012-10-19

Нийслэлийн 373 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын  зүгээс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, нийслэлийн анхны шав тавьсан "Мэлхийт" хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурийг цэнгүүлэх ажиллагаа энэ сарын 29-нд болно. Мөн өдөр нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа  Сүхбаатарын талбайд болох бол 26-ны өдрийн 14.00 цагт "Тэргүүний өрх гэр"-ийг шагнах ажиллагаа "Хангарьд"ордны 14 давхарт болно. Түүнчлэн нийслэлийн ойд зориулсан "Хүүхдийн найрал дуу"-ны наадмыг зохиох юм байна.
Хийх ажлын нэр Хугацаа, цаг Хаана болох
Нэг. Ёслол хүндэтгэлийн ажил
1 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа 10 дугаар сарын 29 10:45 Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд
2 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа 10 дугаар сарын 29 11:30 Д.Сүхбаатарын талбайд
3 “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа 10 дугаар сарын 26 14:00 “Хангарьд” ордны 14 давхарт
4 Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, “Инээмсэглэлтэй Улаанбаатар” нийгмийн рекламны телевизийн бүтээлийн шагнал гардуулах ажиллагаа 10 дугаар сарын 28 14:30 Нийслэлийн Соёлын төв өргөөнд
5 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа 10 дугаар сарын 29 15:00 НЗДТГ-ын “А” зааланд
Хоёр. Бүтээн байгуулалт, нээлт
1 Нарны гүүрийн нээлт 10 дугаар сарын 17 11:30 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрны баруун талд байрлах Нарны гүүрэн дээр
2 “Улаанбаатар сонсож байна” сall center-ийн нээлт 10 дугаар сарын 22 11:00 Мобикомын төв байранд
Гурав. Олон нийтэд зориулсан ажлууд
1 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээн зохион байгуулах 10 дугаар сарын 26 12:00 Нийслэлийн БЗД-ийн 84 дүгээр сургууль дээр
2 “Бид хотынхоо төлөө юу хийж чадах вэ?” шилдэг жиргээний уралдаан зохион байгуулах 10 дугаар сарын 15-наас 17
3 “Инээмсэглэлтэй Улаанбаатар” нийгмийн рекламны уралдаан зохион байгуулах 10 дугаар сарын 10-наас 25
4 “I love ulaanbaatar” ухаалаг утасны анхдугаар богино хэмжээний кино фестифалийг зохион байгуулах 10 дугаар сарын 10-наас 25
5 Шинэ санааг бүртгэх өдөр 10 дугаар сарын 22-ноос 26 Иргэний танхим дээр
6 Нийслэлийн ойд зориулсан “Нийслэл өргөө” цомын төлөөх дартсын тэмцээн зохион байгуулах 10 дугаар сарын 27 10:00 Мишээл экспо дотор байрлах Гоби эксплорэйшн компаний спорт заал
7 Их дээд сургуулийн 1-р курсын оюутнуудыг Нийслэлийн бүтээн байгуулалт, дурсгалт газруудтай танилцах аялал зохион байгуулах 10 дугаар сарын 25-наас 26 10:00
8 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит буудлагын нээлттэй тэмцээн зохион байгуулах 10 дугаар сарын 23-наас 28 10:00 Техникийн спортын төвийн буудлагын клубд
9 Нийслэлийн 373 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” арга хэмжээ зохион байгуулах 10 дугаар сарын 28 11:00 Д.Сүхбаатарын талбайд
10 “Эх орны эх орон” мэргэжлийн урлагийн байгууллагуудын шинэ уран бүтээлийн дээжис тоглолт 10 дугаар сарын 28 15:00 Нийслэлийн Соёлын төв өргөөнд
11 “Нийслэл хотын түүх” архивын баримтаар үзэсгэлэн гаргах, Улаанбаатар хотын түүхийн явуулын үзэсгэлэнгээр иргэдэд үйлчлэх ажлыг зохион байгуулах 10 дугаар сарын 25-наас 30 10:30 Улаанбаатар хотын төв номын санд Улаанбаатар хотын музейд
12 ЕБС-ийн сурагчдад “Хотын соёл” сэдвээр хичээл заах 10 дугаар сарын 29 8:00 Нийслэлийн ЕБС-иудад
13 Нийслэлийн ойд зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадам 10 дугаар сарын 29 12:00 Нийслэлийн Соёлын төв өргөөнд
Shuud.mn
Сонин хачин