Ливанд өргөмжит консул шинээр томилогдлоо
2012-10-22

Ноён М.Айтани нь Монгол Улсад жижиг, дунд бизнессийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа бизнесмэн бөгөөд тэрээр Бүгд Найрамдах Ливан Улс дахь манай гурав дахь Өргөмжит консулаар хоёр жилийн хугацаатай томилогдсон байна. Тэрбээр Египетийн нийслэл Каир хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж Монгол-Ливаны харилцааг хөгжүүлэх, ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтын асуудалд онцгойлон анхаарах, Ливан дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар зохих үүрэг, чиглэл авлаа.
Shuud.mn
Сонин хачин