Эрдэмтэд Мэлхийн ордод гуравны нэг нь алмазан гариг байна гэжээ
2012-10-22

Одыг тойрон эргэж, барагцаалбал гуравны нэг нь алмазаас бүрддэг гариг дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд байна. АНУ, Францын одон орон судлаачид ийм дүгнэлт хийжээ. Мэлхийн орд дахь энэ гайхалтай гаригт нүүрстөрөгчийн өөр хэлбэр болох маш хатуу эрдэс үүсэхэд шаардлагатай бүхий л нөхцөл байна гэж АНУ-ын Йелийн их сургуулийн Никку Мадхудсудан, Францын Тулуз хотын одон орны физик, гариг судлалын хүрээлэнгийн Оливье Муссис нар үзэж байна.  “55 Cancri e” (латин үсгүүд) гариг нь диаметрээрээ манай дэлхийгээс  хоёр дахин том, массаараа найм дахин их ажээ. Гадаргуугийн температур нь  Цельсийн 2148 градуст хүрдэг байна. Энэ тэнгэрийн эрхэс дэлхийгээс  энгийн нүдэнд харагдах өөрийн одыг маш түргэн зуур тойрдог бөгөөд тэндхийн нэг жил нь дэлхийн барагцаалбал 18 цаг  үргэлжилдэг  ажээ. “Энэ гаригийн гадаргуу боржин, ус гэхээсээ бал чулуу, алмазаар бүрхэгдсэн болов уу” гэж Махмудсудан тодруулан тайлбарлажээ. “55 Cancri e” гаригийн массын барагцаалбал гуравны нэг нь алмаз гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Энэ нь ойролцоогоор дэлхийн гурван масстай тэнцүү гэсэн үг юм. Алмазаар баялаг тэнгэрийн эрхсүүд байдаг нь шинжлэх ухаанд тодорхой юм. “55 Cancri e” гариг нь  бусад ийм гаригийг бодвол харьцангуй сайн судлагдсан бөгөөд нартай адилхан одыг тойрон эргэдэг байна. Химийн найрлагаараа энэ гариг дэлхийгээс “үндсээрээ ялгаатай” гэдгийг судлаачид цохон заажээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
one of the kind:
yes sore bi ene garig ged bichsen t1 huniig harmaar l bn l daa
2012-10-24
mongoliin ninja nar ali hediin ochson baih oo. aygui bol garaaraa uhaj baigaa daa.
2012-10-24
saruul:
найруулгын алдаануудаа засаачээ арай ч дээ нээрээв
2012-10-23
Lutaa:
Enkhbold end gazar zaraad eheltsen shuu! Ah duu nar ni avtsan gejiilee...
2012-10-22
Энхболд:
Энэ гариг дээр газар зарна.
2012-10-22
Ochij olborlono oo, shiidsen tselsiin 3000 gradust ajillah chadvartai hun tehnih buteene
2012-10-22
а:
Цельсийн 2148 халуунд амьдарчаараа чи хаха
2012-10-22
Газар:
За тэгвэл эндээс газар авах юмсан. Зөөдөө мань мэтэд эндээс газар олдохгүй биздээ. Он гараад газар төлөвлөлт хийнэ, тэгсний дараа өргөдлөө өгөөрөй гэж хуцах биздээ. Эсвэл дээгүүрээ аль хэдийн хуваагаад авсан биз.
2012-10-22