МАН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандана
2012-10-22

МАН-аас сонгогдсон гишүүд өнөөдөр хуралдаж дуусч, мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс чуулганыг эхлүүлэн  улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн байгаа. Гэвч хууль зөрчсөн  Өвөрхангайн хоёр гишүүнийг тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулах тал дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ”Улс орны өмнө сонгуулийн хоёр гишүүнийг тангараг өргүүлэхээс илүүтэй Төсөв болон мөнгөний бодлоготой холбоотой хурдан хугацаанд шийдвэрлэвэл зохих асуудал олон байна.  Энэ асуудлуудыг шийдэхэд  МАН-ын зүгээс оролцоход бэлэн байгаа. Гэтэл өнгөрөгч болон энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд тангараг өргүүлэх ёслолыг  түрүүнд тавьсан байна. Энэ хууль зөрчсөн асуудлыг эсэргүүцэхээр биднийг эргээд төрийн ажил цалгардуулж хууль зөрчиж байгаа мэтээр олон нийтэд  ойлгуулж байгаа.  Манай намын гишүүд тангараг өргөх асуудлаас бусад байнгын хороодын хуралдаанд оролцож шийдвэрлэх асуудлаа хэлэлцээд явна. Бидэнд хоёр намын хооронд ярилцаад зөвшилцөх хугацаа байсан. Гэхдээ Ардчилсан намынхан зөвшилцөх хүсэлгүй байгаа учир Өвөрхангайгаас сонгогдсон гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон” гэдгээ мэдэгдлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бид төрийн ажлыг гацаагаагүй. Бид хуулийг зөрчөөгүй. Хуулинд төрийн ордны эргэн тойронд 20 метрт жагсаал цуглаан,суулт хийхийг хориглосон байгаа. тэрнээс биш ордон дотор гэсэн заалт байхгүй. Тиймээс хуулийг гуйвуулахгүй байх хэрэгтэй. Бид хууль зөрчсөн үйлдлийг гаргуулахгүйн тулд  бололцоотой бүх аргаар тэмцэх болно” гэв. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
МАН-Г ДЭМЖИЖ БАЙНА . АН АРАЙ Л БИШ БАЙНА . УГ НЬ ИЙМ БАЙГААГҮЙ Л ДЭЭ ОДОО ӨӨР БОЛЖЭЭ АН-ХАН ӨӨР БОЛЖ ӨӨР БОЛДОГ ЮМ БАЙНА . ИТГЭМЭЭРГҮЙ ...
2012-10-22
Сүхийн талбай дээр жагссан тэр олон хүмүүсийг үгүйсгэж, тэдний дуу хоолойг үгүйсгэж хүлээж авахыг хүсэхгүй байж АРД ТҮМЭН ярихаа болимоор юмаа АРДЧИЛСАН НАМ
2012-10-22
АН шударга ёс ярьж сонгуульд оролцож ялсан боловч засгийн эрх аваад ШУДАРГА байдлаа харуулж чадахгүй байна
2012-10-22
odoodgiin UIH n huuli bus8 gishuud n huuli bus, HUULI GUULI bolj bga n unen yum bn l da
2012-10-22
zochin:
umnu ni yamar deglemtei baisan yum ardchilsan gej l bitgii heleeree, hun buudaj aldag, hongor sum bolon busad ard irgediin hordson baidal, uul uurhai, gazar olgolt bugd MANiin ardchilsan turiin uyed baisan l gej bitgii soliorooroi doo
2012-10-22
Зөвшилцөх л гэх юм. Энэ нь тэгээд хууль зөрчихөө тохиролцоно гэсэн үг үү.
2012-10-22
Gonchgoo:
ene Tsets awch heleltseh yum boluudaa Ochirbat yoronhiilogch san chn ardchilsan namiinh sh dee odoo ch brg ardchilsan nam awtoritar deglem togtooh bh daa yaanaa ard tumngee hezee barij ideh boldoo
2012-10-22
zochin:
umnu ni yamar deglemtei baisan yum ardchilsan gej l bitgii heleeree, hun buudaj aldag, hongor sum bolon busad ard irgediin hordson baidal, uul uurhai, gazar olgolt bugd MANiin ardchilsan turiin uyed baisan l gej bitgii soliorooroi doo