Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв
2012-10-22

Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхийг эсэргүүцсэн МАН-ын гишүүдээс бүрдсэн “Ардчиллыг аврах ард түмний хөдөлгөөн”-д оролцогчид Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүллээ. Эл шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе. Шаардлага 2012 оны аравдугаар сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайд болсон “Ардчиллыг аврах ард түмний хөдөлгөөн”-д оролцогчдын хүргүүлсэн шаардлагыг хүлээн авах үедээ Та “Энэ цуглаан нь мөнгө авсан хүмүүсийн цуглаан. Хүмүүсийг мөнгөөр цуглуулсан баримт мэдээ надад бий” гэж хэлжээ.Шинэчлэлийн нэртэй Загсийн газар, түүний харьяа агентлагуудыг Та эрээвэр хураавар хүмүүс, ах дүү, амраг садан, нутаг нуга, ангийн хүүхдүүд, намын нөхдүүдээр байгуулан ажиллаад 100 гаруй хонож байна. Энэ хугацаанд Та болон танай нам, Засгийн газраас сайн сайхныг хүсэн хүлээсэн хүмүүс цөхрөнгөө барж, Монголын ардчилал устаж байгаад эмгэнэж жагсаал, цуглаанд сэтгэл зүрхээрээ оролцсон юм. Эсвэл Та өөрөө мөнгө өгч захиалгат жагсаал хийлгэдэг байсан болоод тэгж хардаж байгаа юм уу. Таны Засгийн Газарт хүмүүс мөнгө төлж албан тушаал авч, ажил хийдэг болсон юм уу. Юмны үнэ тэнгэрт хадлаа. Шуудай нүүрс, үмх мах, атга гурил, балга сүү ямар үнэтэй болсныг Та мэдэх үү? Төсөв, татвар нэмэгдүүлэх Таны харалган бодлогын уршгаар архи, тамхины үнэ дагасан үнийн хийрхэл газар авлаа. Үүгээр ч зогсохгүй өөрийн биедээ амар аргаар ирээдүй хойчдоо дарамт болох дааж давшгүй их өрөнд ард түмнийг барьцаалах гэж байгаа Таны санаархалд зэвүүцэн жагссан юм. Сонгуулийн үед амлахдаа “Алтан шумуул” мэт танай намын мөрийн хөтөлбөрөөс барьцтай, тоймтой асуудлууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусаагүйд бухимдахдаа ард түмэн жагссан юм. Ардчилсан намаас УИХ-д байгаа гишүүдийн тоог 39-д хүргэх зорилгынхоо дагуу шүүхээр сонгууль хийдэг балмад санаархалйыг чинь эсэргүүцэж ард түмэн жагссан юм. Үндсэн хуулиас эхлэн Сонгуулийн хуулиар дараалан энэ улсын бүх хуулийг зөрчин тохуурхаж байгаад чинь, ардтүмний саналыг засч улаан цайм дээрэмдэж байгаад чинь тэвчих аргагүйд хүрсэн ард түмэн жагссан юм. Хууль зөрчигчдийг гэмт хэрэгтэн гэдэг. Хууль зөрчиж байгаа З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Содномцэрэнтэнгүүд бүгд гэмт хэрэгтнүүд мөн. Гэмт хэрэгтнүүд төрд шургалж, ард түмнийг доромжлох ёсгүй. Төрийн эрхийг авахын тулд төрийн эсрэг гэмт хэрэг явуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг ард түмэн бид өөрсдөө таслан зогсоох ёстой. Тиймээс, жагсаалд оролцсон хэн гэж овогтой хэн гэдэг хүн ямар хүнээс хэдэн төгрөг авсныг Та нэр ус, баримттай нь өөртөө байгаа мэдээллийн дагуу ард түмэндээ мэдэгдэж Ерөнхий сайдын үндсэн үүргээ биелүүлнэ үү. Гэхдээ Та худлаа ярьж, хүн гүтгэж, хэлмэгдүүлж болохгүй. Хэрэв Та худал мэдээлэл авсан бол, эсвэл Та сандраад худлаа хэлсэн бол итгэл үнэмшлээрээ жагссан гэмгүй ард түмнээ гүтгэн доромжилсондоо ард түмнээсээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор уучлалт гуйх ёстой. Таныг 24 цагийн дотор ард түмэндээ үнэнийг хэлэхгүй, уучлалт гуйхгүй бол хуулийн дагуу шүүхэд өгнө гэдгээ мэдэгдъе. Дараа нь Та Ардчиллыг аврах ард түмний цуглаанд оролцогчдын өгсөн шаардлагын дагуу огцрох ёстой. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
би талбайд:
зогссон хунийг зодбол 5000тогрог огоно гэвэл хичнээн хун зогсох бол!
2012-10-23
оюу толгой:
оюу тоогойн гэрээнээс 500тэрбум доллор авсан авилгагчдийн монгийг эх орондоо оруулж ирье,,, наад ман ийг гишуудийг устгая. цаазлье, цаана нь зогсож байгаа фрийдланд энхбаяр зоригт нарт эруу тулгаад угыг нь сонсгуйгээр цаазлье,!!!
2012-10-23
МАН-ыг дэмжиж байна АН дэндүү даварч байна АН одоо бүр улаан цагаандаа гарч ичих ч үгүй Батхүү Зоригт хоёр гишүүнээ УИХ-ын гишүүн болгохыг санаархаж байна АН одоо шударгаар ялагдаж сураачээ өмнөөс нь бүр иччихлээ Ерөнхий сайд Алтанхуяг МАН-ын гишүүдэд танай гадаа жагсаж байгаа хүмүүс чинь гэж хэлж ард түмнээ доромжилсон шүү дээ
2012-10-22
AN oyutnuudad uguh munguu bagasgaad huudiin tsetserlegiin munguu heveer uldegeechee..... ene amidrald bas hetsuu humuus bga shd ta nar shig house ntr-t amidardag humuus... huudiin mungu hasna ged t1ted bhiiin tiim l ym ter oyutniihaa mungiig has
2012-10-22
Миний Монголын Иргэдээ та бүхэнд МАНамын зан ааш хэр аймар болохыг харуулж байна. Та бүхэн айгаад хэрэггүй шүү харин улс төрийн жинхэн амид гацаалтыг харж байна. Ийм зүйлын ойрын 4 жил харагдах бөгөөд нийгмийн хамгийн том сөрөг хүчин бөгөөд хамгийн том хөгжлийн шавар энэ хүмүүс байх болно.
2012-10-22
bataa:
Ард түмэн намыг нь сонгохдоо хүмүүсийг нь хармаар юм. АН МАХН гэх мэт боловсон хүчин муутай, бизнесмэн ихтэй намаас татгалзах хэрэгтэй байна
2012-10-22
болдоо:
АН бол ямарч боловсон хүчин байхгүй нам. Ямар сайндаа л авгай хүүхэн, ах дүүгээ хэлтсийн дарга, энээ тэрээ албан тушаалд тавих билээ.
2012-10-22
eegii:
mongold odoo huuli heregjij bn urd n mungutei hund huuli tsaaz uilchildegyi bsan avilgalchid odoo aijiin shu
2012-10-22
АН шударга ёс ярьж сонгуульд оролцож ялсан боловч засгийн эрх аваад ШУДАРГА байдлаа харуулж чадахгүй байна
2012-10-22
Сүхийн талбай дээр жагссан тэр олон хүмүүсийг үгүйсгэж, тэдний дуу хоолойг үгүйсгэж хүлээж авахыг хүсэхгүй байж АРД ТҮМЭН ярихаа болимоор юмаа АРДЧИЛСАН НАМ
2012-10-22
дэмжиж байна:
Дэмжиж байнаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөнгө авсан хэмээн гүтгэсэн, би л лав итгэл үнэмшлээрээ жагссан, тэр олон хүнээс хэн нь хэнээс мөнгө авсаныг эзэнтэй нь мэдмээр байна,ерөнхий сайд хүн худалч байж болохгүй хэлэх хэрэгтэй баримтаа дэлгэх хэрэгтэй
2012-10-22
zadaa ene altanhuyag chn huleej awahku tsaraitai l blee dee kkkk
2012-10-22
zochin:
JAGSAGCH GEED BAIGAA ULSUUDIIN SHAARDLAGA NI AVGAI NARIIN HERUUL SHIG L HARAGDAAD BAINA DAA KKKK
2012-10-22
зочин:
ху намын алуурчид та нар хүн алж яллаж байж засгийн эрх авсанаа ардчилал.. хууль ёсны гээд байна уу? 22 жил сонгууль луйвардаж хуулийг гууль болгосноо мартаагүй биз? одоо та нарт хуулийн дагуу хариуцлага тооцох үлдсэн.
2012-10-22
дэмжиж байна
2012-10-22
tsetsgee:
MAN zasgiin erhiig barihaaraal neg bolson 22 jild ard tumnii amidral saijirsan yum yu baigaa yum bee mongolii ard tumeen tegeed arai gej turiin erh baridag humuus ni uurchlugduud odool neg yum hiih bolovuu getel jagsaal tsuglaan hiigeed ta nar chin yaj tenegteheeree ingedeg bainaa 100 honogt yu hiij amjih yum bee jaahan uhaantai yum yariach yaduu buurai ard tumnii uhaan bodol ni hurtel yaduu buurai baih yumaa
2012-10-22