Сонгуулийн хуулийг хэлэлцэлгүй хойшлууллаа
2011-11-01

УИХ дахь МАН-ын бүлэг  өчигдөр үдэс хойш хуралдаж хоёр ч ажлын хэсэг байгуулсан байна. Харин АН-ын бүлгийн Сонгуулийг 26 тойргоор явуулна гэсэн саналаа хадгалж үлдсэн шийдвэрийг хэлэлцэх байсан ч хойшлуулав. Учир нь намын дарга АНУ-д айлчилж байгаа. Тиймээс намын даргыг ирэхээр сонгуулийн хуулийг хэлэлцэх хэрэгтэй гэж үзсэн учир хойшлуулсан байна. Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн талаар ярилцаж, Сангийн сайдаас тодруулга авч Төсвийн хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсэг байгуулсан байна.
Shuud.mn
Сонин хачин