"Түмэн шувуут" ХХК-ийн НҮБ-ийн шагнал хүртэв
2012-10-23

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Ази номхон далайн бүсийн тэргүүлэх улсын шилдэг  фермер аж ахуй нэгжээр Монгол Улсаас “Түмэн шувуут” ХХК-нийхан  шалгарчээ. Эл шагналыг дагаж, 25 мянган Тайланд бат ирсэн бөгөөд  тус компанийхан энэхүү шагналын мөнгөө Хүүхдийн төлөө төвийн харьяа “Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний төв” болон Баянзүрх дүүргийн “Өрхийн тариалан эрхлэгч” нарт хандивласан байна.

 Хүнс хөдөө аж ахуйн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад монголын шилдэг фермерүүдийн саналыг хүргүүлсэн бөгөөд тус компани шалгарсан аж.

 “Түмэн шувуут” ХХК-ний захирал Ж.Болд “Тайландын гүнж нь хүүхдийн төлөө сайн үйлс бүтээж, ядуу иргэдэд дандаа тусалдаг учраас энэ удаагийн шагналыг мөнгийг бид асрамжийн газрын хүүхдүүд болон өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй иргэдэд олгож байгаа юм” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
bayr hurgee mongold ondogiig tansag hereglee bish odor tutmiin buh humuus heregledeg boloh odriig avchraarai ondog amsh uzeegui huuhed bi harj bailaa setgel ovdson shuu...ta buhen ulam ih zuil hiigeerei
2012-12-27
bayar hurgee amjilt husie ta nariin ajil ulam ih oodrog baij mongoliinhoo ard tumnii hunsnii ayulgui baidliin toloo ulam ih tahia ondogluuleerei
2012-10-24
baasan:
kkk zusar hog ve
2012-10-23
Zochin:
Bi Sain bn gej helsen de, odoo buur ih um hiigeerei
2012-10-22