Бүх аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар оролцов
2012-10-22

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2012 оны сонгууль болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр сургалт-семинар зохион байгууллаа. Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нар оролцсон ийнхүү арга хэмжээний үеэр эрх зүйн шинэ орчинд сонгуулийн бэлтгэлийг хэрхэн хангах, зохион байгуулахад юуг анхаарах түүний дотор хуулийг хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах эрх, үүргээ хангахад сонгуулийн хороод түүнд ажиллагсад баримтлах зарчим, ёс зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж  сонирхсон асуултад нь хариулав. Хуулийн зүйл, заалтыг  нэг мөр  ойлгож чанд хэрэгжүүлэх улмаар хуулийн хүрээнд  сонгуулийг элдэв будлиан, маргаангүй, шударга зохион байгуулахад анхаарах нь нэн чухал гэдгийг сургалт-семинарт оролцсон хууль санаачлагч-УИХ-ын гишүүд онцоллоо. Энэ нь  сонгууль нээлттэй, ил тод байх, иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрэн хангасан байхын сацуу  аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод ажиллагсад төрийн хуулийг хатуу баримталж ажиллах, тэдний ажлын хариуцлага, зохион байгуулалт зэргээс  ихээхэн хамааралтай гэдгийг сургалт-семинар зохион байгуулагчид  тэмдэглэв. Түүнчлэн  тэд сонгуулийн ухуулга, сурталчилгаа, сонгогчдын нэрийн жагсаалт,  бүртгэл,  сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, сонгуультай холбоотой элдэв гомдол, маргааныг  шийдвэрлэх зэрэг  асуудалд сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандуулав. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо ийнхүү сургалт- семинарыг зохион байгуулахдаа, хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгуулж тайлбарлахын хамт хуулийг хэрэгжүүлэхэд  анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гарын авлага болохуйц холбогдох эрх зүйн баримт бичиг, журам, зааврын эмхэтгэлийг хэвлэн гаргаж  бүх аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт  хүлээлгэн өгөв. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил  хуульд заасан цаг хугацааны дагуу хэвийн явагдаж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв. 2012 оны 10 дугаар сарын 22              
Shuud.mn
Сонин хачин
ARD TUMEN:
ene UB xotiin Duureg,Xoroo,Aimamgiin tuv,Sum xoroodiin ZASAG DARGA nariig bugdiig SOLIX xeregtei...Bugd MAN ii BUUNII NOXDUUD...
2012-10-23
íýã õ¿í:
òèé ø¿¿ äýý. Ýíý èõ ìóó õóëãàé÷ þì øèã áàéãàà þìàà. Ìýäðýëã¿é öàðàé ãàðãà÷èõààä
2012-10-22
èðãýí:
÷è Ñ.×èíçîðèãèéí ìýäýæ ë áàéãàà ø¿¿ äýý. õýçýý ÷ èðãýäèéã õóóðàõã¿é õ¿í ãýäãèéã íü. òýãñýí õýðíýý ÿàõ ãýæ, þóíû òóëä èéì àð÷ààã¿é çàí ãàðãàäàã þì áý. Òýð õ¿íèéã ç¿ãýýð ë òºðèéí õàð õ¿í ãýäãèéã ò¿¿íèéã òàíèõ á¿õ õýëíý. ×è ÷ ìýäýæ áàéãàà áèç äýý.
2012-10-22
íýã õ¿í:
òèé ø¿¿ äýý. Ýíý èõ ìóó õóëãàé÷ þì øèã áàéãàà þìàà. Ìýäðýëã¿é öàðàé ãàðãà÷èõààä
èðãýí:
ìóó õàð îíãîðõîé õàìàðëàñàí õóëãàé÷ èëò õàðààò þì õèéæ áàéæ õóäëàà "Õóöààä". ÷àì øèã õ¿í ÷àíàðàà ãýýñýí þìíóóäààñ áîëæ òºðèéí àæèë óðàãøëàäàãã¿é þì çà. ×è èëò àðä÷èëñàí íàìûí áóëóóíû ÿñûã äîëîîæ áàéãàà áèç äýý.
2012-10-22