Хэрээ депутатуудын машинууд руу чулууджээ
2012-10-23

Гадаадын гурван үнэтэй машины салхины шилийг хагалжээ. Муу санаатай шувуунууд Оросын Свердлов мужийн хууль тогтоох хурлын дарга Валентина Бабушкинагаас... тэр чулуунуудыг  авсан бололтой. Екатеринбург хотод үнэхээр ийм нэг итгэмээргүй явдал болжээ. Юу гэвэл, хэрээнүүд  Свердлов мужийн хууль тогтоох хурлын депутатуудын машиныг чулуугаар шидсэн байна. Энэ явдал Октябрийн талбай дахь мужийн парламентын шинэ байшингийн хавьд аравдугаар сарын 19-ны баасан гарагт болжээ. Депутат Максим Ряпасов энэ тухай ярьсан байна. Тэр байшингаас гарч явахдаа, талбайд тавьсан депатут болон сайд нарын машинуудын хэсэг жолооч “ийш тийш гүйлдэн, гараа савчиж байхыг” харжээ. Энэ нь ард түмний төлөөлөгчийн сонирхлыг татсан байна. “Хэрээнүүд  Бабушкинагийн тагтан дээрээс чулуу авч, VIP-машинуудыг хэдэн цагийн турш чулуугаар шидэж байгааг нэг депутат надад хэлсэн юм. Ёстой л “бөмбөгдчихсөн юм” шиг болсон байна! Ингэхдээ хоёр “Камри”, нэг “Мерседес”-ийн шилийг хагалжээ. Энэ нь хэний машины байсныг би үнэндээ мэдэхгүй, гэвч чулуу шидэж, дахин чулуу авахаар тагт руу нисч  байсан хэрээг  би харсан. Энэ бол тоглоом шоглоом биш,  хэний машины шил хагарсан, тэд “шувууны эсэргүүцлийг” хэрхэн үзэж байгааг  даваа гарагт Хууль тогтоох хурлын даргаас лавлана” гэж  Максим Ряпасов өөрийн блогт бичжээ. Түшмэдүүдийн машинд багагүй хохирол учруулсан шувуунууд чулууг Хууль тогтоох хурлын байшингийн дээвэр дээрээс авсан байж болох талтай.  Мужийн парламентын дарга Валентина Бабушкинагийн өрөөний хаалганууд хардаг  саравчтай тагт наймдугаар давхарт байдаг ажээ. Саравчны дээврийн нэг хэсэгт  Екатеринбург хотын хувьд ховор далайнх  байж болох  мөлгөр  бөөрөнхий хайрга чулуу асгасан байдаг байна. Шувуунууд чухамхүү ийм чулууг машинууд дээр хаясан бололтой, гэхдээ  үүнийг даатгагч  байгууллагынхан  тайлбарлах байх. Хот газрын хэрээнүүд зарим ухаантай сармагчинтай адилхан тийм их сэргэлэн  байдгийг хэлбэл зохино. Энэ нь байгальд болон эрдэмтдийн тусгайлан зохиосон тестээр нотлогдсон үйл явцын цаад учрыг ойлгож, идэх юм олж авахын тулд хөдөлмөрийн нэг юмуу хэд хэдэн зэвсэг хэрэглэдгээс харагддаг байна. Зарим нь ийм хэрэгслийг байгалиас олж, үүнийгээ байнга авч явж чаддаг аж. Энэ шувуу дотор нь байгаа усны түвшинг дээшлүүлэхийн тулд нарийн хоолойтой домбон савыг чулуугаар дүүргэж, дараа нь усыг нь ууж байсан тохиолдол байдаг ажээ. Нэг хэрээ  өөрийгөө хэрхэн зугаацуулж байсныг харуулсан  дүрс бичлэгийг  энэ шувуу  хичнээн ухаантай болохын жишээ болгон дурдаж болно.  Шувуу дээврийн цасан дээгүүр гулгаж, ингэхдээ  майонезийн савны тагийг чарга болгон ашиглаж байсан юм. 2012 оны өвөл гарсан энэ дүрс бичлэгийг  YouTube-ээр бараг 700 мянган удаа үзсэн байдаг. http://youtu.be/QqLU-o7N7Kw С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
ts ts:
Gadaad setguulch bna, tsagaach
2012-10-23
utgagui shal hereggui medee депутат geh shig
2012-10-23
Garchigaa yaj bichsen malnuud ve... Mongol hel ustlaa....
2012-10-23