“Ном” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2012-10-24

Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхэд, их, дээд сургуулийн оюутнуудад ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэх, бүтээлчээр унших арга зүйг эзэмшүүлэх, энэ үйлсэд олон нийтийг татан оролцуулах зорилгоор БШУЯ-аас “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Өчигдөр орой МҮОНТ-ийн студид ном бүтээгчид болон уншигчид чуулж энэ чиглэлээр шууд ярилцлагад оролцсон юм. Ярилцлагад ирсэн зочид хүүхэд залууст ном унших ёстой гэж тулгадаг хуучин хандлагыг халж, ном уншихын ач холбогдол, номыг хэрхэн унших вэ гэх зэрэг мэдээллийг өгч, номоор дамжуулан мэдлэгээ тэлэх боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурин дээр нэгдэж байлаа. “Ном” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд залууст ном унших, номыг эрхэмлэх үзэл санаа төлөвшиж, эцэг эхчүүд хүүхдээ номтой нөхөрлүүлэх хэрэгцээг ухамсарлаж, номын тусламжтайгаар бүтээлчээр сэтгэж ярихад хүүхдээ сургах энгийн арга барилуудыг эзэмших юм байна. Б.Жагаа
Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ яах вэ. Хүн бүр, хүүхэд бүхэн өөрийн сонирхлоор ном уншнаа. Харин дунд сургуулийн сурагчдын сурах бичгүүдийг гудамжинд хэд /3-5 дахин/нугалж зарж буй гэмт үйлдлийг таслан зогсооно уу? Энэ хэргээс болж дунд сургуулийн хүүхдүүд жилжин сурах бичиггүй "сурч" байна. Юу гэвэл бие биенийхээ сурах бичгүүдийг хулгайлж номын ченж нэртэй луйварчдад жинхэнэ үнээс нь 2-3 дахин бага үнээр өгч заруулж байна. Ингэж маш аймшигтай гэмт хэрэг газар аваад олон жил боллоо. Сургуулийн хүүхдийн сурах бичиг зарж, машин худалдан авч буй тухай хөөрүү яриа ч чих дэлсэх боллоо. Энэ байдлыг БСШУЯ-наас хөхүүлэн дэмждэг гэх юм. Энэ үнэн байх. Тийм биш бол сурагчдын сурах бичиг гудамжинд хууль бусаар наймаалж,ашиг олж хүүхэд, эцэг эхийг хохироож, мэргэжлийн хулгайчид төрүүлж буй үйлдлийг таслан зогсоомоор юм даа. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар энэ гэмт хэргийг юу гэж үзэж байгаа бол? Эсвэл номын ченжүүд дотор тэдний төлөөлөл бас байна уу?
2012-10-24