Д.Эрдэнэбат: Төсвийн хуулийг ирэх сарын 10-ны дотор батлахаар төлөвлөж байна
2012-10-24

УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат сүүлийн үед үүсээд буй улс төрийн нөхцөл байдал, чуулганы хуралдаантай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Түүний өгсөн мэдээллээр УИХ-ын дарга З.Энхболд намуудын төлөөлөлтэй уулзаж, ярилцсан байна. Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталсан байх ёстой. Тиймээс намууд гишүүдийн тангараг өргөх асуудлыг түр хойшлуулж, эхний ээлжинд улс, ард нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, төсвийн хуулиа хэлэлцэн батлах шийдвэрт хүрсэн гэл ээ.  Хэвлэлийн хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын бүлэг буулт хийсэн гэж ойлгож болох уу?

-МАН-ын гишүүд Өвөрхангайн иргэдийг парламентад төлөөлөх гишүүдийн тангараг өргөх асуудлаас болж, УИХ-ын үйл ажиллагааг гацааж, улс төрийн явцуу үйлдэл гаргасан. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч  ч санал бодлоо илэрхийлж, төсвийн хуулиа хэлэлцэх үүргийг өгсөн. УИХ-ын чуулганы танхимын хаалгыг буйдангаар хааж суух нь өөрөө хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдэл. Жирийн иргэдийг хууль зөрчихөөр хатуу хариуцлага тооцдог мөртлөө УИХ-ын гишүүд гэхээр хуулийг үл тоож, хурал үймүүлж болно гэсэн үг биш. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс асуудалд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа.

-Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх асуудлыг  Х.Баттулга сайд эсэргүүцэж байгаа гэсэн мэдээлэл хэр үндэслэлтэй юм бэ?

-Х.Баттулга сайд эсэргүүцсэн зүйл байхгүй. Хуралдаандаа сууж байгаа.

-Төсвийн хуулийг ирэх арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлаж амжих уу?

Төсвийн хуулийг хэлэлцэхэд МАН-ын гишүүдэд сануулах хэдэн зүйл байна. Гишүүдийн тангараг өргөх асуудлыг түр хойшлуулж чадлаа, бид ялалт байгуулсан гэх зэргээр улс төр бүү хийгээрэй. Төсөв батлахдаа улс төрийн элдэв популизмаа зогсоох хэрэгтэй. Тухайлбал, багш нарын 36 сарын нэмэгдлийн асуудлаар ямар ч тооцоогүй, улстөржсөн асуудлыг төсөв рүү түлхэх хэрэггүй. Энэ нь эргээд эдийн засагт сөрөг нөлөөтэй. Ерөнхий сайдтай ярилцсан. Эмч, багш нарын нэмэгдлийг үе шаттайгаар шийдэх талаар Засгийн газрын зүгээс төлөвлөсөн ажлууд байгаа юм билээ. Бас нэг хардлагыг  дагуулаад байгаа 50 тэрбум төгрөгийн  асуудал бий. АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад задаргаагаа хийхийг  хэлсэн. Удахгүй танилцуулах байх.  Төсвийн хуулийг заавал 15-нд батлана гэхгүй 10-ны дотор батлахаар төлөвлөж байна. Мэдээж алдаатай зүйл байвал  хэлэлцэж, зөвшилцөж шийднэ.

Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
ЭРДЭНЭБАТАА ЧИ ЯАСАН ИХ МЭДДДЭГ НОХОЙ ВЭ ИХ МЭДЭЛ ЭЗНЭЭ АЛНА ГЭЖ НЭХ САЙХАН ҮГ БАЙДАГ БАЙХАА НАЙЗ МИНЬ САНАЖ ЯВ ЧАМД НАЙЗЫН ХУВЬД ЗАХИЯ
2012-10-25
irgen:
ENE ERDENEBAT BUHNIG MEDDEG BUHNIIG HUCHEER SHIIDDEG ERLEG NOMUUN HAAN GEJ UURIIGUU BODDOG MET HARAGDAH YUM.
2012-10-25
irgen:
AN mash sain ajillaj bgaa,,, yarih yum bhgui. Amjilt husii, zamd zaarim nohoi hutsaj l bdag daa,,,
2012-10-25
Эрдэнэбат Эрдэнэ хоёр байхад хангалттай юм биш үү. Яасан ч их юм мэддэг хүмүүс вэ, заримдаа өмнөөс нь айх шиг болох юм.
2012-10-25
ENE MAHAN TOLGOI METIIN NUHDUUD AN-iin TARHIIG BARIAD TOM TOM YUM YARIAD BAIGAA NI ARD TUMEND UNEHEER HUREHGUI, ZEVUUTSLIIG TURUULEED BAINA SHUU DEE
2012-10-24