Дэлгүүрээс 700 мянган төгрөг алдагджээ
2010-12-21

Сүүлийн үед алт мөнгөн эдлэл, биет төгрөг алдагдах хэрэг өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд оршдог Давхар дэлгүүрээс 12-р сарын 18-ны 13.00-15.00 цагийн хооронд худалдагчийг цайнд орсон хойгуур нь  700 мянган төгрөг алдагдсан хэрэг гарчээ. Уг хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаснаар тус дэлгүүрийн худалдагчийн нөхөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн 23 настай Х гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хулгайлсан болохыг тогтоосон байна. Ц.Батука

Shuud.mn
Сонин хачин