Авто замын сүлжээний эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ
2012-10-26

Монголд авто замын салбар үүсч хөгжсөний 83 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын нүүр царай болсон авто замыг барьж бүтээхэд гар бие, оюун ухаан, эрдэм мэдлэгээ харамгүй зориулж ирсэн авто замчид маань авто замын сүлжээний эхлэлийн цэгт ирж хүндэтгэл үзүүллээ.Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч  Б.Батзаяа, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Онон, Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа болон авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлгчид оролцсон юм. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх “Авто замын зураг төсөл боловсруулах, авто замын барилгын ажил, засвар арчлалтын ажлуудын технологийг шинэчилж, орчин үеийн, манай орны нөхцөлд тохирсон дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх үүднээс Засгийн газрын  тогтоолоор “Авто замын хяналт,  эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийг шинээр байгуулаад байгааг дуулгахад таатай байна. Мөн Авто замын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Авто замын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна” гэдгийг онцолж байлаа. Үүний дараа Монгол Улсын Авто замын сүлжээний төв цэгээс дөрвөн зүг найман зовхист зорчдог хэрэглэгчдийнхээ аян замын ерөөлийг билэгдэж, Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд ном айлдан нийт авто замчдынхаа буян заяаг даатгасан юм. 2012 онд авто замын салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 118,2 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 141,4 тэрбум, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 70,5 тэрбум төгрөгөөр 3100 орчим км авто замын 87 гэрээт ажил хийгдэж байгаагаас 370 гаруй км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна. Мөн энэ үеэр ажил үйлсээрээ манлайлагсад салбарын “Тэргүүний авто замчин” тэмдгээр шагнуулсныг салбарын сайд гардууллаа. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
hiih yumaa olj yadsan erguu yumnuud!
2012-10-27
ter lam nariin hajud bga palitotoi humus bugd hujaa tsaraitai yum
2012-10-26
anonymous:
uureg guitsetgegch r.onon g a.t.gazar shalguulay
2012-10-26
Tsegt hundlel uzuuleed l ih l zavtai humuus yum daa Ug n zaluu hun haragdah yum daanch shkola n kommunist yum uu haashaa yum
2012-10-26
солиотой юм уу энэ гарууд чинь.
2012-10-26
dunguj say nuhtiin park9 gdg barilgaas 5n davharaas hun unalaa shuud achaad avaad yvsan gene yu bolsiin bol ta nar survaljlaachee,zuvshuurulgui barilga shde,yun ajillachdiin ayulgui ajillagaa bitgii hel tsalinga ch tavidaggui gazar bgn.99111369tsendee gj hun bg asuuj shalgaachee huuli hyanaltiinhan minee
2012-10-26