Цэнгээний газарт тамхи татахыг хориглолоо
2012-10-26

УИХ-аас баталсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан өнөөдөр 12 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар  хэвлэлийн бага хурал хийлээ.

Засгийн газраас уг хуулийг 2010 онд УИХ-д өргөн барьсан ч хоёр жилийн турш батлагдаж чадаагүй бөгөөд шинэ парламентын эмэгтэй гишүүд, түүний дотор Л.Эрдэнэчимэг гишүүний уйгагүй хөөцөлдлөгийн ачаар  ийнхүү батлагдаж байгаа аж.

Хүн амын амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хамгаалахад чиглэсэн энэ хуулийг гаргах зайлшгүй шаардлагын тухайд Л.Эрдэнэчимэг гишүүн онцлохдоо “Сүүлийн 20 жил манай улсад тамхидалт нэлээд газар авч, хүн амын 4 хүний нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байна. Насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь нь гэртээ дам тахидалтанд өртөж байна. Судалгаанаас үзэхэд ялангуяа 15-24 насны өсвөр үе, залуучудын дундах тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн нь хамгийн их санаа зовоох асуудал болж, эрүүл мэндийн ойлголтоороо хорт зуршилд тооцогдох энэ зан үйл эргээд элдэв өвчин, хорт хавдрын шалтгаан болж буйг тэмдэглэлээ.

Энэ хуулиар дам тамхидалтаас сэргийлэх асуудалд голлон анхаарсан бөгөөд тамхины утаанд өртөхөд аюулгүй түвшин гэж байдаггүй, агааржуулалтын систем, агаарын шүүлтүүр, тамхи татах тусгай өрөө зэрэг нь үр дүнгүй болох нь тогтоогдсон байдаг аж. Тиймээс олон нийтийн газар 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэхийг зорьсон байна.   Тиймээс утаат тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөж, агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд утаат тамхи татахыг хориглосон зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, мөн баар, цэнгээний газарт тамхи, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахгүй байх зохицуулалтыг нэмсэн байна. Одоо мөрдөж буй хуулиар дээрх байгууллагуудаас 100 метрийн хол зайд тамхи худалдах зохицуулалттай байгаагийн дээр тамхи худалдаж болохгүй хүний насны хязгаарыг 21 бус 18-аар заасан аж.

Хууль зөрчсэн иргэнийг 50 мянга, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тамхи болон хууль бусаар олсон орлогыг нь хураах юм. Хуулийг 2013 оны 3дугаар сарын нэгнээс эхлэн мөрдөх бөгөөд энэ нь тамхины хор хөнөөлтэй холбоотой сургалт, хэлэлцүүлэг зохиож, хуулиа хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх бэлтгэл ажлаа хангах зорилготой гэнэ. Мөн тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн анхааруулгыг 33 хувь байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга эмэгтэй гишүүд санал нэгдэж буй нэг хууль болох энэ хуулийн нийгмийн эрүүл мэндэд нэн тустай талыг тодотгон ярьсан бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2010 онд өргөн баригдсан уг хууль ДЭМБ-ын Тамхины хяналтын конвенцийн хэмжээнд чанаржуулан гаргасан сайн хууль болсныг тэмдэглээд дам тамхидалтаас үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулахад олон нийт, түүний дотор хэвлэл мэдээллийнхэн онцгой үүрэгтэй болохыг цохож ярилаа.

Shuud.mn
Сонин хачин
111:
bi ooroo tamhi tatdaggui ch gesen ene huuliin zarim zuil zaalt ni arai l amidaralaas tasarchihsan bn aa, 100m 500m zereg unheer amidaralaas hol tasarsan zuil hiij, bas tamhi tatdag uruutei baih heregtei shd, ugui bol ogt tamhi tatuulahgui, tegehgui restoran bar savaar uilchluulj bga humuus tamhi tatahgui bn gej bhgui ted nar tusdaa neg uruund hordood l suuj bn biz, ter hudulmuriin hulsnii dood hemjeeg 20 dahin nemegduulsen ch geh shig, tiim ulgeriin torguuli gej haana baihav de, zugeer l muruuruu irgeniig 10000, alban tushaaltan 50000, alban baiguullaga 100.000 ntr gevel taarna, tegehgui 20,30dahin nemegduulsen mungiig tgd gargaj uguh hun haana ch bhgui shu de, iim bielegdehgui zuil hiine gej bol bur butehgui
2012-10-26
ZOLIG:
BITGII SANAA ZOV. BYY BAYARLA. MONGLIIN XUULI 3 XONOG BDAG YUM.
2012-10-26
medehguidee arhichin gentei mongolchuud chadahuu
2012-10-26
Bar nd tatahgui baih ni tun zov. Europe d yag tas heregjdeg shuu, manaihan tgd bugd heregjuuleerei dee. Harin ter 500 meter, 100 meter zaid tatahgui gedeg chin l harin manai mongold heregjih ni yu l boldoo. Zugeer l tsaasan deer l heregjdeggui huuliin neg boloh vii. Za tgd huuli sanaachilj , batalsan humuusdee bayarlalaa. Gol ni heregjuuleh tal deer sain ajilaarai. Amjilt.
2012-10-26
заавал тамхи татах ерее гаргах хэрэгтэй ш дээ.
2012-10-26
za sain baina aa. Odoo arxiig xorison xuulia changatgaa. Baasan gariguudad xudaldsaaxiig xoriglo. Yilchlexiig ch xoiriglo.
2012-10-26