Реал Мадрид Рональдутай хийсэн гэрээгээ сунгахаас татгалзжээ
2012-10-26

Испанийн эзэн хааны клуб “Реал Мадрид” нэрийн хуудас болсон тоглогчтойгоо 2015 оноос хойш гэрээгээ сунгахгүй гэдгийг мэдэгджээ. Энэ нь мэдээж Криштиан Рональдугийн тухай бөгөөд тэрбээр багтайгаа 2015 он хүртэл гэрээ хийжээ. Энэхүү гэрээг багийн удирдлагуудын зүгээс цаашид сунгах боломжгүй гэдгээ Криштиан Рональдуд дуулгасан байна. Өдгөө 27 настай супер довтлогчийн хувьд гурван жилийн дараа 30 настай болох бөгөөд тэр үед түүний карьер мэдээж хэрэг буурсан байна. Тиймээс Рональду эртнээс ирээдүйдээ санаа тавьж гэрээгээ сунгах хүсэлтээ клубын удирдлагадаа гаргасан ч ийн санаанд оромгүй хариу авчээ. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор К.Рональду удахгүй Мадридаас явах нь дамжиггүй хэмээн спортын хорхойтнууд тааварлаж байгаа аж. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин
ROSE:
UNEN T1 YUM TE
2012-10-28