Фукушимагийн загаснууд цацраг идэвхт бодистой хэвээр
2012-10-26

Өнгөрсөн оны гуравдугаар сард Фукушимагийн Дай-Чи атомын цахилгаан станцад дэлбэрэлт болж тус нутаг цацраг идэвхт бодист хордсон. Дэлбэрэлт болсны дараагаар цацраг идэвхт бодисын нөлөөг арилгах ажил хийгдэж, хоргүйжүүлсэн. Гэсэн хэдий ч өнөөг хэр бүрэн хоргүйжүүлж, бохирдлыг устгаж чадаагүй л байгаа юм. Ялангуяа далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс цацараг идэвхт бодисын хор  илэрсээр байна. Фукушима орчмын далайн бүтээгдэхүүний 40 орчим хувь нь их бага ямар нэг хэмжээгээр хор ялгарсаар байгаа тухай мэдээлэл BBC агентлаг мэдээлэв. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах цацраг идэвхт бодисын хэмжээ нэмэгдсэнээр хүний эрүүл мэндэд ноцтой  хор учруулах юм. Хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн АНУ-ын  химич, эрдэмтэн Кен Бюсллэр энэ тухай Science Journal-д нийтэлжээ. Тэрээр далайн усны гүн  бохирдол энэ байдалд  хүргэхэд нөлөөлсөн гэв. Нэгэнт далайн ус бохирдож загаснуудад цацраг идэвхт бодис шингэсэн учир цэвэрлэх, эрүүлжүүлэх нь тун хэцүү. Тиймээс хүмүүсийн эрүүл мэндийг аврахын тулд Фукушима орчмын далайгаас загас агнахгүй байх нь хамгийн зөв арга болоод байгаа юм. Профессор  Бюсллэр цацрагт идэвхт бодисын нөлөө тийм ч хурдан арилахгүй бөгөөд энэ хугацаанд далайн бүтээгдэхүүнийг бусад хотуудаас нийлүүлж хүнсэндээ хэрэглэхийг сануулж байгаа юм. Тэрээр ирэх сарын 13-14-нд Токио хотноо зохиогдох шинжлэх ухааны томоохон  хуралдаанд оролцож өөрийн судалгаагаа бүрэн эхээр нь  танилцуулах юм байна. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин