Гэр хорооллынхон хамгийн баян нь
2012-10-26

“Гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх нь” нэртэй нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо. Улаанбаатар хотын хилийн нийт хэмжээ 470.000 га газар, үүнээс гэр хороолол 21.000 га газрыг хамардаг байна. Тиймээс одоогоор гэр хороолол байгаа талбайг хувийн орон сууцжуулж дахин төлөвлөх шаардлагатай байгаа юм. тиймээс энэ ажлын эхний алхамыг хийж эхлээд байгаа гэнэ. Гэхдээ энэ дахин төлөвлөсөн гэр хорооллын иргэд үнэгүй хамрагдах бөгөөд түр нүүлгэн шилжүүлэлтийн дараагаар өөрийн хувийн орон сууцандаа нүүн орох юм байна. Өмнө  нь хувийн өмчтэй байхыг хориглодог байсан учир хашаандаа хувийн орон сууц барихыг хориглодог байсан. Үүнээс болж хувийн орон сууц хөгжидгүй байжээ. Манай улсад орон сууц гэхээр л нийтийн орон сууц гэж ойлгодог гэнэ. Гэхдээ  орон сууц гэдэг нь хувийн зориулалтын байрыг  хэлдэг. Гэтэл нийтийн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй байдалд амьдрах эрх мөн л зөрчигдөж байгаа. Өөрөөр хэлбэл хэзээ ч нурж магадгүй чанаргүй баригдсан орон сууцанд  иргэд амьдарч байна. Гэтэл гэр хорооллынхон өөрсдийгөө нийтийн орон сууцанд орохоо хүлээж суугаа азгүй хүмүүс мэтээр ойлгож байдаг гэлээ. Харин гадаадын өндөр хөгжилтэй оронд хотын иргэдийн 80 орчим хувь нь хувийн орон сууцанд амьдардаг. Бидний амьдарч байгаа шиг нийтийн орон сууцны хороолол бага хувийг эзэлдэг байна. Мөн нөгөө талаасаа гэр хорооллын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдах эрх нь зөрчигдөж байна. Учир нь гэр хороололд засмал зам байхгүйгээс тоосжилт хамгийн их байдаг. Мөн усаа зөөврөөр авч гурав ба түүнээс дээш хоног хадгалж хэрэглэдэг. Энэ нь усанд  нян үржих боломжийг бий болгодог байна. Мөн орчны бохирдол буюу агаарын, ил задгай хог хаягдал, ил жорлонгийн гээд газрын бохирдол хамгийн их байдаг. Үүнээс үүдэж халдварт өвчний 60-70 хувь нь гэр хорооллоос гарч байдаг. Үүнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа гэнэ.  Тиймээс  одоо гэр хороолол байгаа  газруудыг чөлөөлж дахин төлөвлөлт хийж хувийн орон сууцжуулахаар шийджээ. Дахин төлөвлөлтөнд нийт 15 газрыг төлөвлөөд байгаа гэнэ. Дахин төлөвлөлтийн хүрээнд түр шилжилтийг хийнэ гэлээ. Иргэдийн гэр байгаа газрыг авч амины орон сууцыг үнэгүй бариад хажууд нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, засмал замыг барьж төлөвлөх юм байна.  Төлөвлөлтөнд орох газруудын эхэнд Зуун айл, Дэнжийн мянга, Гандан, Яармаг, Зурагтын өмнөх гэр хороолол  багтаж байгаа гэнэ. Утааны голомт болсон газруудыг хамгийн түрүүнд дахин төлөвлөлт хийгдэхээр шийджээ.  Дахин төлөвлөлтөнд гэр хороололд амьдарч байгаа иргэд үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд үнэгүйгээр тохилог орон сууцанд шилжиж орно гэсэн үг. Учир иргэн газраа үнэгүй өгч байгаа нь дахин төлөвлөлтөнд хувь эзэмшин оролцож байгаа хэрэг. Тиймээс үнэ төлбөргүйгээр тохилог  хувийн орон сууцанд ороод дээрээс нь зам тавигдсан,  дэд бүтэц  хийгдсэнээр тэр иргэний газар өмнөхөөсөө  10-20 дахин үнэлгээ нь өндөр болох юм байна. Ингэснээр тэр иргэн нийтийн орон сууцанд амьдардаг иргэнээс ч илүү өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй болж байгаа гэнэ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-үүл: Бид  хувийн хэвшлийнхэнийг гэр хорооллын дахин төлөвлөлт хийхэд туслахыг  уриалж байгаа. Өөрөөр хэлбэл инженер, нийгмийн үйлчилгээ, барилга байгууламжыг барихад туслалцаа үзүүлэх юм бол төрөөс татаас өгөх, хөнгөлөлттэй зээлийг өгөх гэх мэтээр хувийн хэвшилд хөнгөлөлт үзүүлэн оролцуулах юм. Тэгэхгүй бол дан ганц төрийн хүчээр энэ бүгдийг хийх бололцоогүй. Үүнийг мэдсэн иргэд дахин төлөвлөлтөнд оролцож, жагсаалтанд оръё гэж дугаарлаж эхэлж байна. Үүнээс болж ажил ихээхэн ачаалалтай байгаа ч бид энэ ажлыг түргэн хийхээр ажиллаж байгаа. Инженерийн асуудлыг шийдхийн тулд гэр хорооллын иргэдтэй ярилцаад  хашаагаа чөлөөлсөний дараа бохирын шугам, дулааны шугам, усны шугамаа явуулана. Харин хотоос зайдуу газруудын дэд бүтцийг хэсэгчилсэн маягаар хийж байгаад нэгдсэн  төвлөрсөн шугамд холбоно” гэлээ. Нийслэлийн Засга даргын зүгээс “Би эрүүл аюулгүй хотыг төлөвлөх газрыг авч үлдсэн гэр хорооллынхонд хамгийн их баярлаж байгаа. Бид зөвхөн өндөр байшин барих гэж хот байгуулдаггүй. Харин эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах гэж  хотыг төлөвлөдөг гэдгийг харуулах болно” гэдгээ хэллээ. Э.Хулан www.times.mn
Shuud.mn
Сонин хачин
BATUULE NELEED ZAVAAN AJILTAI BOLLO DO CHI. ENE AJLIIG HEN BUGAI CH HIIJ UL CHADNA. TIIM AMAR AJIL BOLHOOSO NEGENT UNGURSUN BAIHAA. BURUU BOLOGOSON TENGUUD N CHAMAIG HARAAD SHOOLOH BAIH DA. TER GAZRIIN NAIMAACHIDTAI HATUU TOOTSOO HIIGEECHEE, CHI AJLAA ENNEES EHLEE. HAJUUGAAR N HUDUUNUUS IRJ BAIGAA AILUUDIIG ODOO ZOGSOOGOOCHE. TEDEND GAZAR ZAAJ BUULGA . TUV AIMAG RUU BUULGA TEGEED HOTOD BAIGAA GER HOROOLLOO GAZART ORUULJ BARILGAJUUL. SHUUD ULSAAS ZARDAL GARGUULJ BARILGAJUULAH AVAAS CHI JINHENE BAATAR BOLNO. ENE L CHINII GARST SHU
2012-10-29
irgen:
odoo bga heden bairnuudaa oligtoihon halaaj chadahgui bj yaj ter ger horoololruu shugam tatah gej bgaan bol. yostoi zanguunii ulger l ene bhdaa. yadaj dahiad 6,7 r stantsaa barchihaad iim um yarival arai l unend oirtoh bhda. batuul darga min.
2012-10-29
ganaa:
dulaanii shugam tataad ogohod l bolno shdee. busdiig ni barilgiin kompaniud oorsdoo hiichen shdee. shine gemtliin hoshoo shugam hezee taaah boloo.
2012-10-28
Ene zonog Batyyliig gadaad noxoin zamaar ornoo!!!
2012-10-28
нүүлгэн шилжүүлээд хувийн орон сууц бариад буцааж оруулна ийм тэнэг үлгэр байх уу үгүй за та нар тэнэг юм уу газрыг чинь худал хэлж авах гэж байхад хөөрөөд байх юм
2012-10-27
зочин:
Бат-Үүл ээ баярлалаа,сайхаан сайхан.
2012-10-27
hodooniihniig hodoo ruu ni hooson ni deer yum bishuu arail hurdan bh da baahan maanag garuud ireed uulan deer geree baritsgaagaad hotoor duuren omhii hanhalsan zavaan yumnuud
2012-10-27
haku:
Шинээр баригдаж байгаа барилгууд дээрээс нь энэ гэр хороололын халуун хүйтэн ус болон бохирын шугам хоолой чинь ердөө 50 60 жилийн өмнөх улаанбаатар хотыг 500000 хүн амтайгаар шийдэгдсэн хоолойнууд байгаа дээрээс нэмж эдгээрийг залгахаар одоо яанаа
2012-10-27
tuya:
ger xoroolol gexeer toggui bna gej bodoo yu bygd l gereitei shyy dee xaluun xyiten uguud l bolno doo xarj l baigaaraa
2012-10-27
Одоо гэр хорооллоо тог цахилгаанаар хангаж чадахгүй, цахилган станц нь дулаанаар доголдож хүч хүрэхгүй байж шинээр энэ олон гэр хорооллыг юугаараа халаах юм бол доо. Ядахдаа 5-р цахилгаан станц шиг хоёр гурван станц барьсан бол ингэж ярьж болно. Ардчилалаас хойш 20 жилд амьдрал дээр юу ч бүтээгүй байж ингэж хүмүүсийг хуурахаа боль. Батж. Батжаргал өнгөрсөн жил хүмүүст 1032 хувьцаа өгнө гэж баахан хошгируулаад одоо ямар ч гэм зэмгүй явж байна. Хаа байна нөгөө хувьцаа? Энүүн шиг баахан хүмүүсийг нүүлгээд гэр ч үгүй, хаус ч үгүй болгох нь дээ.
2012-10-27
haku:
Шинээр баригдаж байгаа барилгууд дээрээс нь энэ гэр хороололын халуун хүйтэн ус болон бохирын шугам хоолой чинь ердөө 50 60 жилийн өмнөх улаанбаатар хотыг 500000 хүн амтайгаар шийдэгдсэн хоолойнууд байгаа дээрээс нэмж эдгээрийг залгахаар одоо яанаа
Хот байж хөдөө үүсгээд байх юмаа
2012-10-26
ygl minii bodol ene ajilaa hurdan hiij guitsetgerei bat uul dargaa tanid itgej heden myngan ger horooliin erged sanlaa ugsun ymshuu itgeliin bitgii aldarai
2012-10-26