Цунамийн аюул нүүрлэж болзошгүй
2012-10-28

Канадын эргийн ойролцоох Хатан хаан Шарлоттын арлын орчимд 7,7 магнитудын шаталбартай газар хөдлөлт тэнгисийн гүнд болжээ. Үүний улмаас хүчтэй давалгаа үүсэж Канадын эрэг орчмын нутгуудаар цунамийн аюул нүүрлэж болзошгүй хэмээн тус улсын цаг уурын албанаас орон нутгийн телевизүүдээр анхааруулсан байна. Газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар ямар нэгэн хохирол учраагүй байна хэмээн мэдээлжээ. Гэхдээ АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс Британийн Колумби болон Аляска, Ванкувер аралд цунамийн гамшиг нүүрлэж болзошгүй хэмээн анхааруулжээ. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин