Чанартай цагаан будаа экспортлох боломжтой гэв
2012-10-29

Манай улсад албан ёсоор айлчилж буй Тайландын Вант улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн танхимын  нэгдүгээр орлогч дарга ноён Чарён Чанкомол тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод бараалхлаа. Ноён Чарён Чанкомол Их Хурлын даргатай хийсэн уулзалтын үеэр тайландчууд Монгол Улсад зочлох сонирхол их байдаг. Тиймээс  Бангконг-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болох талаар анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн  дэлхийд цагаан будаа, чихрийн үйлдвэрээрээ алдартай Тайландын Вант улс Монголд хамгийн хямд, хамгийн чанартай цагаан будааг экспортлох боломжтой гэв. УИХ-ын дарга З.Энхболд цагаан будааны экспортын асуудлыг сонирхолтой сэдэв гэж онцлоод Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад уламжлана гэдгээ мэдэгдсэн. Мөн хоёр улсад харилцан зорчигч олон бол шууд нислэгийн асуудлыг судалж шийдэх бололцоотой гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлэв. Ууулзалтын төгсгөлд Тайландын Вант улсын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд төлөөлөгчдийн танхимын спикер ноён Сомсак Киапсуранонт УИХ-ын дарга З.Энхболдыг Тайландын вант улсад айлчлахыг урьсан албан ёсны бичгийг гардууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
Shuud.mn
Сонин хачин