Өвөлжилтийн асуудлаар хуралдана
2012-10-30

Төрийн ордны “Нутгийн захиргааны ордон”-д өнөөдөр 14.00 цагаас “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах” сэдэвт видео хурал болно. Хурлаар өвөлжилтийн бэлтгэл, нөхцөл байдлын тухай мэдээлэл болон ирэх өвлийн төлөв, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын тухай мэдээлэл хийнэ. Видео хуралд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нар оролцох бөгөөд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, аймгуудын Засаг дарга, Онцгой Комисс хамрагдана. Хурлын үеэр өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зорилгоор Баянхонгор,  Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудын Засаг дарга, Онцгой комиссын гишүүдтэй санал солилцох, хүсэлтийг сонсч, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
НУТГИЙН УДИРДЛАГЫН ТАНХИМД хурал болно
2012-10-30