Томуу, төст өвчний дуудлага нэмэгдэв
2012-10-30

Хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 47.4 хувийг ханиад томуугийн дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 3.6, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар ихэссэн байна. Тэр дундаа нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 4.4, Багануурт 9.6, Сүхбаатар дүүрэгт  29.9 хувиар томуу, төст өвчний шалтгаант дуудлага нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Мөн 19 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт томуу төст өвчин 4.2 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 1.5, өмнөх оны  мөн үеэс  0.3 хувиар  тус тус их  байгаа талаар Халдарт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээнд дурджээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин