"Төгсөгчдийн яармаг" өдөрлөгийг цувралаар зохион байгуулна
2012-10-30

Боловсрол, шинжлэх ухааны сайдын ивээл дор "Төгсөгчдийн яармаг" өдөрлөгийг зургаан сарын турш цувралаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү өдөрлөгийн салхийг хагалж өчигдөр ШУТИС дээр "Төгсөгчдийн яармаг 2012"  болсон. Төгсөгчдийг ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгж, компаниудтай холбох, тэдэнд ажлын байраа олоход нь туслалцаа үзүүлэх, ажил олгогчийн зүгээс, төгсөгчдийн талаар нарийвчилсан мэдээлэл авах, өөрийн байгууллагад шаардлагатай байгаа мэргэжилтнийг сонгон шалгаруулан гэрээ хийх боломжоор хангахад энэхүү өдөрлөгийн зорилго чиглэж байгаа. Энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулж төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж,  төгсөгчдийн үйлдвэрлэлийн дадлага, цаашлаад ажлын байраар хангахаар төлөвлөж байгаа юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин