Гадаад харилцааны яам тэргүүлж ХЗДХЯ удаалав
2011-11-01

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд анх байгуулагдсан таван  яам хоорондын 5 цувралын дөрөв дэхь удаагийн тэмцээн өдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсад Орчин үеийн Дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ГХЯ-ны зохион байгуулсан дартсын тэмцээнд 25 тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Тэмцээнийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нээж үг хэлсэн юм. Тэмцээний үеэр 5 яамны удирдлагын дунд тэмцээн зохиогдлоо. Тэмцээнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр түрүүлсэн бол ЗГХЭГ-ын Захиргааны хэлтсийн дарга Б.Доньжчимбүү, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар нар дэд, гутгаар байрт оров. Дартсын багийн тэмцээнд Гадаад харилцааны яамны баг амжилттай оролцож Тэргүүн байрыг эзлэн цом, алтан медалийн эзэн болов. ХЗДХЯ-ны баг тамирчид дэд, ЗГХЭГ-ын баг тамирчид гутгаар байрт орлоо. Тав дахь цуврал-Гар бөмбөгийн тэмцээнийг Батлан хамгаалах яам энэ сарын 5-ны өдөр СТӨ-нд зохион байгуулах аж. Энэ тэмцээний дараа аль яамны баг цувралыг тэргүүлсэн нь тодрох юм.
Shuud.mn
Сонин хачин