Ургац хураалтын урьдчилсан дүн гарлаа
2012-10-31

Манай улс ургацын урьдчилсан балансаар 481 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн  тосны ургамал, 30.8 мянган тонн  малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон байсан. Үүнээс энэ сарын 29-ны байдлаар ургац хураалтын талбайн ажил үндсэндээ дуусч урьдчилсан дүн гараад байгаа бөгөөд орон нутагт буудай, төмс, хүнсний ногооны борлуулалтын ажил үргэжилж байна. Энэ жилийн хувьд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр  нийтдээ 13.8 мянган га талбайн ургац хяруунд цохигдон малын тэжээлд шилжсэнээр хураан авах буудайн хэмжээ 22 мянган тонноор буурчээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин