Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 290.1 тэрбум төгрөг
2011-11-01

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр 38 ХК-ийн 170.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 239.0 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 216.9 мянган ширхэг хувьцааг 161.1 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 22.1 мянган ширхэг хувьцааг 9.8 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 237 хэлцэл хийгдсэн байна. Нийт 38 үнэт цаас арилжигдсанаас 18 үнэт цаасны ханш өсч, 8 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21336.98 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 79.31 нэгжээр буюу 0.37 хувь  өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 290.1 тэрбум төгрөг болсон байна.
Shuud.mn
Сонин хачин