Садар самуун сурталчилсан зарим сайтыг хааж эхэллээ
2012-11-01

Эрүүгийн цагдаагийн газрынхан хүн худалдаалах гэмт хэрэгт хүч өгөн ажиллаж байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар хүн худалдаалсан ес, бусдын биеэ үнэлэхийг зохион байгуулсан 17 хэргийг илрүүлжээ. Тухайлбал, охидыг БНХАУ-ын Эрээн,  Хөх хот, Шинъяан, Гуанжоу болон Малайз улс руу хил давуулахаар завдсан хэрэг эзэлж байгаа юм. Одоогийн байдлаар бага насны охидуудын биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан бүлэг этгээдийг эрүүгийн цагдаа нар илрүүлэн УМБГ-т шилжүүлэн өгсөн байна. Бага насны охидын биеийг үнэлүүлсэн бүлэг этгээд нь охидыг асран хамгаалагчгүй явж байхыг далимдуулан сүрдүүлэх замаар зочид буудалд аваачиж бусдад зарж байсан гэнэ. Үүнтэй холбогдуулан охидыг хүчирхийлж байгааг мэдсэн атлаа мэдээлээгүй нэр бүхий зочид буудлуудын эздэд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн сүүлийн үед манай улсад интернет цахим сүлжээ хурдастай хөгжихийн хажуугаар, цахим мэдээллийн хуудасууд дээр садар самуун зураг, кино дүрс бичлэг нь ихээр гарах болсон. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123-р зүйлд зааснаар "Садар самууныг сурталчилсан хэвлэл , ном зохиол , зураг , кино , дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд үзүүлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж тусгасан. Гэтэл мэдээллийн зарим цахим хуудасууд насанд хүрэгчдэд гэх булан нээж тухайн буландаа садар самуун агууламж бүхий о кино, зураг дүрс бичлэг байрлуулан нийтэд үзүүлэн сурталчлан гар утсандаа татах боломжийг бүрдүүлж байжээ. Одоогийн байдлаар эрүүгийн цагдаа нар садар самуун контент агуулсан арав гаруй цахим хуудасны эздэд хариуцлага тооцож,  зарим нэгэнд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
irgen:
PC togloomiig ch haa,huuhduud chin evchtei, alah talah umand surch baina. Huuhdiin humuujlee anhaaraa chee.
2012-11-04
иргэн:
оросод 9000 сайт хааж байгаа манайхан санаа авсан юм болов уу
2012-11-02
zochin:
mongolchuud huuhdee aavaa eejee bi haanaas garsan yum be?gej asuuhaar tsetsegnees garsan gej hariuldag gene.sexsiin naad zahiin medleg olgoh hutulbur baihgui uchraas ene yahav tom bolood oilgono biz geed hotiin irged zunguur n hayadag genee.unendee bol huduu ochood azraga guu gishgej baigaag minii huduunii huurhun huuhduud uzeed gaihdaggui l yum baina lee.yu bolood baigaag ted denduu sain oilgodog yum.gert aav eejteigee amidardag huuhduudees yugii n nuuh ve dee.ha ha ha....
2012-11-02
zochin:
mongolchuud hamgiin neelttei evropjson aziin ard tumen gej delhiin undur hugjiltei ulsuud uneldeg yum baina lee.adaglaad azi razmer mongolchuudad taardaggui gene shuu.getel ene muu magnai gegch nusan juldrai bandi sayahan tsahim ertuntsuur yaj ami avaarai gej oriloj medeedelel tsatsaj onoo avch baisnaa martsan baina.tsahim ertuntsiin uria bol chuluut ertunts gedeg ug gene shuu.
2012-11-02
shuurhai ajillaad ch bh shig urd ni yagad tag chig bdg bsiin hiie gevel hiij boldog l bsan yum bnda
2012-11-01
bid xujaad amidraad baigaamuu.delxii dayaar site-uudad taviad uzex sonirxox xun ni uzeed xaraad bolood baina.ulaan kommunistuud zailaasai
2012-11-01
aimar:
ene bol komunist deglem gej
2012-11-01
Bas l Eruugiin tsagdaagiihan uu, aimar shu bas baharhmaar humuus
2012-11-01
b:
Маш зөв.
2012-11-01
zub demjiij bn.ene zarim saityydad danda agdniin tyhai emdelel bh um.mongoliin tyhai bhiin orond delhiin eldeb adal aybdalyyd bh um.
2012-11-01
Bogi:
Estoi zuw ajil hiij bndaa, mongold sadar samuun surtalchilah l dutaj gene dee. Tsaashid iimerhvv sadar saituudiig undiilguhgui nam darj baih heregtei.
2012-11-01
Зочин:
Садар самууныг өчүүхэн ч гэсэн сурталчилсан байвал даруй хаах хэрэгтэй Хүүхэд энэ тэрээ гэртээ орхиод явахад маш хэцүү болсон байна шүү дээ Томчууд нь тиймэрхүү юм үзэхгүй л бол болохгүй байгаа бол гаднаас худалдаж аваад үзнэ биз
2012-11-01