Эртний галавын үеийн хотын туурь олдов
2012-11-01

Болгарын археологичид европын эртний  галвын үед хамаарах хотын туурь олжээ. Уг олдвор ханаар хүрээлэгдсэн, бүх зүйл нь бүрэн цогц жижиг суурин байжээ. Археологичид энэхүү бичил суурингаас их хэмжээний давс гарсан гэж хэлсэн юм. Суурин одоогийн Промадиа хотын орчмоос буюу Болгарын зүүн хойд нутгаас олджээ. Мөн энэ газраас 40-өөд жилийн өмнө томоохон хэмжээний алтны хуримтлал олдож байжээ. Эрдэмтэд сууринг судлаж үзээд уг хотод 350 орчим хүн амьдарч байсан бөгөөд энэ суурин МЭӨ 4700-4200 оны үед хамаарна хэмээн тогтоосон байна. Тэгэхээр энэ нь одоогоос 1500 жилийн өмнө буюу Грекийн иргэншил бий болохоос өмнөх үе гэсэн  үг юм. Тухайн үеийн хотын оршин суугчид усанд давс хийж хоолондоо хэрэглэж эхэлсэн анхны  хүмүүс байж магадгүй хэмээн судлаачид үзэж байгаа юм. Тэр үед давсны хэрэглээ ид нэмэгдэж байсан үе хэмээн нотолжээ. Мөн хотоо тойруулан барьсан чулуу нь давсны агууламж өндөртэй том том хүрмэн чулуунууд байсан аж. Олдвор олдсон бүс нутагт 2005 оноос хайгуул хийж эхэлсэн бөгөөд долоон жилийн дараагаар бүрэн хэмжээний суурин олж илрүүлж байгаа нь энэ. Түүнээс өмнө жижиг оршуулга, хуучны хиргэсүүр гэх мэт жижиг олдворууд олж байв. Археологийн багийн тэргүүн Болгарын Археологийн хүрээлэнгийн ажилтан Васил Николовын ярьж буйгаар “Энэ суурин бол Грекийн тосгон огтхон ч биш, энэ  бол эртний галвын дундад үед  хамаарах суурин. Үүнийг МЭӨ тав дахь мянганы үеийнх гэдгийг баталж чадна. Бидэнд дахин судлах хугацаа хэрэгтэй байна” гэв. Суурин маш өндөр чулуун ханаар хүрээлүүлсэн байсан нь тэр үеийн хот суурингийн  загвар хэмээн үзэж байгаа аж. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
eegii:
yu helhev de daachig dee iim yum gej yu baisiin toondoo orootsoldchihson hahahaha
2013-02-28
iim teneg, uhamsargui zangaa buuj yvhad yadag bnaa...
2012-11-02
сайнаа:
Энэ зураг чинь Лүн өнгөрөөд байдаг жижиг толгойтой л юм уу гэж харагдахаар байна
2012-11-02
iim teneg, uhamsargui zangaa buuj yvhad yadag bnaa...
иргэн:
Эртний галавын үеийн хотын туурь олдов. ЭНЭ ГАРЧИГИЙГ УНШААД ДИНОЗАВРТАЙ ХҮН ТӨРӨЛХТӨН ЗЭРЭГЦЭН АМЬДАРЧ БАЙЖ ГЭЖ ОЙЛГОЛОО. ГЭТЭЛ МЭӨ 4700-4200 ЖИЛИЙН ӨМНӨ БОЛООД ЯВЧИХЛАА. ЭНЭ НЬ ОДООГООС 1500 ЖИЛИЙН ӨМНӨ Ч ГЭХ ШИГ. ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ГЭСЭН ҮГ. МӨНХНАСАН ТА ЖААХАН ЮМ УНШ. ТОО БОДОЖ СУР. МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГИЙН САНГАА БАЯЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ.
2012-11-02
nuuts:
delhiin nuutsuud ch zadarsaar bn daa, iluu sonirholtoi ymnuud tsaashdaa zondoo oldoh bh daa,
2012-11-01
hi:
goe yumaa boon olz. ih neelt bolno doo
2012-11-01
bb:
Энэ суурин МЭӨ 4700-4200 оны үед хамаарна хэмээн тогтоосон байна. Тэгэхээр энэ нь одоогоос 1500 жилийн өмнө буюу Грекийн иргэншил бий болохоос өмнөх үе гэсэн үг юм. 4700+2012
2012-11-01