38 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
2012-11-01

Авлигатай тэмцэх газар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг энэ оны наймдугаар сарын 15-ны дотор явуулж дуусган улсын хэмжээнд мэдүүлгийг бүртгэсэн нэгдсэн тайланг гаргахад 46 мянга орчим албан тушаалтан мэдүүлэг гаргахаас 99,79 хувь нь мэдүүлгээ бүртгүүлжээ. Мэдүүлгээ хугацаа хожимдуулж бүртгүүлсэн долоо, гаргаж өгөөгүй 96 албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцуулахаар төрийн болон нутгийн захиргааны нийт 27 байгууллагын удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлсний дагуу өнөөдрийн байдлаар 38 албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай хариу ирүүлсэн байна. Үүнд, ажлаас халсан хоёр, цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар бууруулсан нэг, сануулсан-12, анхааруулсан-18, эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа болон бусад шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн таван хүн байгаа юм байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Gadaadiin companaaa shalag:
OT bolon gadnii busad companyg shalgal daa
2012-11-01