Монгол эмэгтэй олон улсын шүүгч боллоо
2010-12-22

Монголын Модон бөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа 2010 оны 12 сарын 08-16 ны өдрүүдэд Оман улсын нийслэл Мускат хотноо болсон Азийн элсний спортын 2 дугаар наадамд олон улсын шүүгчээр АОЗөвлөл, ЗБХорооны урилгаар амжилттай шүүн, зохион байгуулж оролцоод ирсэн юм.

Саяхан Монгол улсаас олон улсын модон бөмбөгийн шүүгч шинээр төрөн гарч Архангай аймгийн багшийн коллежийн багш Ц. Тамирт  олон улсын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн шийдвэрээр батлагдсан албан ёсны үнэмлэх (дугаар № 10-1110-10), бичиг баримт нь ирсэнийг ММБХолбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2010 оны 12 сарын 21-ны өдөр Спортын төв ордонд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Ц.Тамир Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн, оюутны аварга, холбооны цом, бүсийн тэмцээнүүдэд  баг тамирчидаа амжилттай бэлтгэн оруулсанаас гадна 2009 оны Тайваны олон улсын тэмцээн, Тайланд улсад 2010 оны 4 сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тамирчинаар оролцон, Бангкок хотноо болсон олон улсын шүүгчийн семинарт амжилттай суралцан Монгол улсаас  модон бөмбөгийн спортын төрлөөр төрөн гарсан 4 дэх шүүгч нь болжээ.

Тэрээр энэ төрлийн спортыг хөгжүүлэх, Архангай аймгаас шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах чиглэлээр сайн ажиллаж байгаа ба орон нутгаас төрөн гарсан анхны олон улсын шүүгч эмэгтэй болж байгаагаараа чухал онцлоготой юм. Н.Батаа
Shuud.mn
Сонин хачин