Д.Дондог гэм буруугаа тогтоолгоно
2012-11-04

УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг өнгөрөгч  долдугаар сараас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд сэргээн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл уг хэргийг нийслэлийн Прокурорын газраас шүүх рүү  ирэх долоо хоногт шилжүүлэхээр болжээ. Уг хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан н.Ариунболд гэгч  хамтран оролцогчоор шалгагдаж яллагдагчаар татагджээ. н.Ариунболдыг албан тушаалаа ашиглан хээл хахууль авсан хэрэгт буруутган Д.Дондогтой хамтран хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм. Хэргийн талаар товч сануулбал,  УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг өнгөрөгч  2011 оноос Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон анх шалгасан боловч УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдгээр хаацайлан хэргийг түтгэлзүүлсэн юм. Д.Дондог нь 2009 онд иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран “Барилга барих газар олж өгнө” хэмээн нэгэн компанийн захирлыг мэхэлсэн гэх хэрэгт холбогдсон. Гэхдээ уг хэргийг АТГ, УМБГ-т шалгаагүйн учир нь цагдаагийн ажилтан холбогдсонтой холбоотой гэнэ. Д.Дондог УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлсэн тухай  гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан байдаг. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
"Гэрийн гадаа пид пад Гараад хартал Дондог алга"... гэдэг хүүхдийн шүлэг санаанд орлоо.
2012-11-05
tumur:
ene man-d tsever tungalag hun gej bna uu?!!!!!!!!!!!!!!!!! novshnuud dald or!
2012-11-04
Boogii:
yaltan Enh bayartai neg bag bolj ajilaj baisan humuus bugd avligatai holbootoi baigaa.
2012-11-04
ZUUNMOD:
OIMS NI GOZOICHIHJEE BIDNIIG HOSHIGTIIN HONDIIGOOR OLON JIL HUURSAN DAA ENE MUU4
2012-11-04