"Монгол" синдром
2012-11-04

Чухмыг хэлвэл ингэлээ гээд юу болов? Оросын судлаач Александр  Беляевийн бичсэнийг Ц.Сүрэнжавын орчуулгаар нийтэлж байна. Хэдийгээр Монголын үйл хэргийг дэлхийн бусад ард түмнүүдийн үйлстэй зэрэгцүүлж үзэхэд монгол угсаатан европын, бага Азийн болон дорно зүгийн ард түмнүүдээс (зүрчид, хятадууд гэх мэт) хол дээр харагдах хэдий ч Монголын тухай санаанаасаа зохиосон худал хуурмаг домог яриа шиг элбэг юм энэ дэлхий дээр байхгүй. Лев Николаевич Гумилев “Хар домог” гэдэг бүтээлдээ “Москвагийн Орос болон XVIII зууны төгсгөлийн Оросын эзэнт гүрэнд аж төрж асан манай дээдэс тэдний дорно зүгийн хөршүүд болох татарууд, мордва нар, черемисүүд, тунгусууд, казакууд болон якутууд нь тверичүүд, рязанууд, владимирчууд, новгородчууд, устюнууд шиг тийм л хүмүүс байсан гэдэгт огтхон ч эргэлзэж яваагүй байдаг” гэж бичсэн нь бий. Үндэстний гаж өвөрмөц байдлын үзэл ухамсар нь орос хүмүүст ангид харь зүйл асан агаад  ухаандаа зүүн төвийн ёст эзэн хааны ширээнээ мордов хүн Никон заларч, Оросын армийг черемисүүдийн хойчис болох “Шереметьевынхан”, гүрж Багратион, татар Кутузов захирч явсан нь тэдэнд жигтэй хачин санагдаж байгаагүй байдаг. Дашрамд өгүүлэхэд энэ овог нь эргэлзээгүй түрэг овог байжээ. Юун гэвэл бид загалмайтны аян дайнуудын түүхийг үзэж байхад мамлюкуудын удирдагчдын болон половчуудын хойчис болох “Кутуза”-гийн нэр тааралдаж л байдаг. Баруун Европ дахинд европын биш ард түмнүүдийн эсрэг зориуд санаатай атгаг сэжиг аль эрт бий болсон байв. Эртний Грек-Ромын ертөнц хийгээд дундад зууны Франц-Германы европт төрж гарсан угсаатны дээрэнгүй үзэл ухамсар явах тутам сүсэг бишрэлийн шинж тэмдгээрээ арьсны үзэл болж хувирсан байв. Жишээ нь “соёлжиж иргэншсэн грекүүд” тухайн цагийн Украин болон Оросын газар нутгийг “Умардынхны” буюу аймшиг, гайхлуудын орон гэж нэрлэсэн байдаг. Гэтэл мянган жилийн дараа Ромын пап есдүгээр Григорий теутончууд болон шведүүдийг Балти хийгээд Оросын тэрслүү хүн амын эсрэг Загалмайтны аян дайнд уриалан дуудсан байлаа. Өдий төдий газар зүйчид Мажараас, үлдсэн бусад нь Карпатаас эхлүүлсэн байдаг Азийн хээр талыг зэрлэг, бүдүүлэг, хэрцгий догшин зан суртахуун болон эзэн хааны дураар аашлах явдлын орон гэж үздэг байсан. Иймэрхүү үзэл бодлыг 18-19-р зууны эх бичиг зохиогчид, Георг Гегель мэтийн түүх, гүн ухаан, ёс зүй болон улс төрийн тусгай номлол үүдэн гаргагчид улам лавшруулсан байв. Чингэхдээ эдгээр эх зохиогчид хэтэрхий өнгөн талын хөнгөн хуумгай, ихэнхдээ урвуу тонгоруу төсөөлөлтэй байсанд хамгийн гол учир нь байгаа юм. Али нь ч байсан энэ нь тэднийг бачимдуулсангүй, тэрхүү үзэл бодлыг нь ч тэргүүн Азийн хот балгад эсвэл Энэтхэг, Хятадад очиж байсан францын болон германы аяны жуулчид няцаагаагүй байдаг. Гумилев зөвхөн монголчуудын ч биш бас бус нүүдэлчин ард түмнүүдийг үзэх англичуудын ч, француудын ч  европын бусад үндэстнүүдийн ч санаа бодлыг гайхалтай сайхан бичиглэсэн байдаг. Гэтэл энд бас үзэн ядагч европынхны  хүмүүсийн анхаарал хараанд түрэг болон монголчуудтай гайхалтай  хэл амаа ололцож, хэлхээ холбоо тогтоож чаддаг асан уугуул суугуул оросууд ч багтаж тусдаг байжээ. Гэтэл тийм найгүй найргүй байдал хаанаас гарч ирдэг билээ? Хэрэвзээ загалмайтны аян дайныг аваад үзэхэд загалмайтнууд католикууд, харин холоос нүүж ирсэн нүүдэлчид болохоор үндсэн гол хэсэг нь несторын шүтлэгтнүүд байсан хэдий ч чухам л монголчууд загалмайтны ёсыг өмгөөлөн хамгаалагч болж орсон байдаг биш билүү... 1260 он болтол Палестиниы Сидон хотын (тухайн үедээн тамплиерууд болон госпитальеруудад хамаарч байсан цайз) засаг ноён Жюльен де Гренье байжээ. Францын түүхч Рене Груссе түүнийг “хөнгөн толгойтой хүнд гүнтэн” гэж дүрслэн бичсэн нь бий билээ. Тэрээр өөрийнх нь өвөө захирч асан Сирийн хязгаарыг тонон дээрэмджээ. Ж.Ришарын хэлэхээр бол Жюльен мусульманы Сирийг түйвээсэн сүйрлээс цөлмөн дээрэмдэх  зөвхөн нэг боломжийг олж харсан байдаг”. Монголчууд Жюльены ажил явдалд ангайж гайхаж хоцроод өөрийнх нь  газар нутаг дээр дээрэм тонуул хийснийг тэсч тэвчээгүй байдаг. Яахаараа тэр өөрийн холбоотон руу дайрч ордог байна? Найманы Хэтбуха ноёны ач хүү багахан цэрэг авч ойлгомжгүй байдлыг тодруулахаар Жюльены цэргийн зүг одсон авч мөнөөх “өгөөмөр рыцариуд” юу хийсэн гэж санана? Тэд хуурч мэхлээд монголчуудыг нэг ч үлдээлгүй бүгдийг хядсан байна. Монголчууд цөөхүүл байсан болохоор эсэргүүцэж амжилгүй хоцорсон байв! Энэ бол хамгийн ичгүүр сонжуургүй урван тэрслэлт байжээ. Хэтбуха ноён бүх найманууд, хэрэйдүүд, ойрадууд, ер бүхий л хээр талын ард түмний ёсоор урван тэрсэлсэн явдлыг уучлаагүй байна. Сидон эвдэгдэн сүйтгэгдсэн хэдий ч оршин суугчдынх нь ихэнх хэсэг, бас мэдээж Жюльен өөрөө Сидонтой ойрхон зэргэлдээ байдаг арал руу шилжин очих замаар амь гарцгаасан байдаг. Энэ бүхний сүүлээр барууныхан, европчууд нүүдэлчид хорт муу шинжтэй, эвдэн сүйтгэгчид, эзэрхэн боолчлогчид гэж нотолцгоох болсон байна. Энд авч ярьж байгаа тохиолдол нь барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өмөөрөн хамгаалагчид болон түрэмгийлэгчид байраа сольсон саяхны 2008 оны найман сарын хэрэг явдлыг санагдуулж байгаа юм. Европын соёлд заналхийлсэн зэрлэгүүдийн тоонд тэд бараг 250 жил Монголын эзэнт улсын нэг хэсэг нь байсан юм шигээр хэлэлцдэг тэр шалтгаанаар оросуудыг өөрсдийг нь хүртэл оруулсан байдаг. Гэтэл нүүдэлчдийн боолчлолын ажиг сэжиг зөвхөн Европт төдийгүй Оросод ч түгэн тархсан байлаа. Олон арван язгууртнууд, хуурмаг сэхээтнүүд, тайж ноёд нүүдэлчдийн тухай өнөөг хүртэл оршин байгаа тийм үзэл бодлын хувилбарыг авч Францаас хүрч ирсэн байжээ. Гэвч жишиж харьцуулаад үзвэл юмыг жишиж зүйрлэж байж мэддэг гэдэгчлэн зарим жишээ баримтыг гаргаж ярьж болох юм. Монголчууд шашин суртахуундаа хүлцэнгүй байж эмэгтэйчүүд, хүүхдүүдийг алж хороодоггүй байсан нь Чингис хааны Ясаа хэмээх “Монгол үндсэн хууль”-иар ийм явдал хийхийг хориглосноос эхтэй байжээ. Энэ байдлыг эмэгтэйчүүд хүүхдүүд гэлгүй дайсны бүх хүн амыг хяддаг, түүнийгээ яалт ч үгүй хэвийн явдал гэдэг хятадуудтай жишээд үзэгтүн. Эрхшээлдээ авсан Исламын улсад хүчээр дагуулж оруулсан арабуудыг жишээлээд бодогтун. Харин тодорхой хэмжээний татвар төлдөг болохоор нь зөвхөн Персийг арай өөрөөр авч үздэг байжээ. Хүчээр католикийн ёсонд орсон европчуудыг, хожим аймаглан устгалт явуулах болсон Умард Америкийн индианчуудыг жишээ болгоод үзэгтүн. Монголчууд руу эргэж харъя. Тийм ээ, монголчууд дагаж орж өгдөггүй хотуудыг эвдлэн сүйтгэдэг байсан ч гэлээ юуны учир чингэдэг байсан хэрэг вэ! Киевийн, рязаны, козелийн ноёдуудад алуулсан монголын элч нар Монголын ёс суртал хийгээд хууль цаазанд алуурчныг үхэлд харгуулах ёстой жинхэнэ жигшүүрт явдал байжээ. Тэдгээр ноёд өөрсдөө дипломатын болон нийт хүний ёсны зарчмуудыг уландаа гишгэсэн амьтад байсан хэрэг. Юун гэхүл аливаа элч гэдэг нь юуны өмнө ямар ч байсан хэрхэвч алж хороож эс болох зочин байдаг билээ. Дахиад харьцуулж үзье. Умард Хятад монголчуудаас 100 жилийн өмнө 1114-1140 онуудад зүрчидүүдэд булаан эзлэгдэж, цөлмүүлсэн байдаг. Тэгтэл барууны олон олон түүхчид болохоор энэ бүхнийг бүгдийг чухам Чингис хааны ордноос үйлдсэн гэж дахиад л бичицгээдэг юм. Дундад Ази болон Ираныг эхлээд сельжукууд, дараа нь Хорезмшахууд сүйтгэсэн байдаг. Тэгтэл бас л монголчууд буруутай гэлцэх. Өрнөдийнхөн дорнодод хандах энэ хандлага, манай түүхийг зориуд санаатайгаар гажуудуулдаг явдлыг Монгол синдром (“Монголын эмгэг зүйн шинж”) гэж нэрлэмээр байгаа юм. Өдгөө цагт Алтан ордныхон биднийг дарлаж дарсан гэх шалтгаанаар Европоос биднийг хоцорсон гэж явах тутам ярьцгааж байна. Гэвч энэ бол тэр чигээрээ худал зүйл! Хэрэв монголчууд хөндлөнгөөс орж ирээгүйсэн бол бид илүү сайхан амьдарч байх байсан гэцгээж байна. Гэтэл Новгородын их ноён Александр Ярословичийг бүү мартагтун. Тэр Алтан ордныхонтой хэл амаа олж болох л байсан, тэр байтугай Батын хөвгүүн Сартагтай ах дүү бололцсон байсан шүү дээ. Невский монголчуудтай чин шударгуу эв найртай байсан нь зөвхөн Новгородод төдийгүй бүх Орос даяарт өгөөжөө өгсөн болохоор үүнийг зүгээр нэг байдаг дипломатын хожил байсан гэж хэлж болохгүй юм. Зөвхөн Александр ч биш бас түүний эцэг Ярослав Ордтой бас нөхөрлөж чаддаг байсан ажээ. Харин Белорустай, Киевийнхэнтэй, латин хэлтнүүдтэй холбоотон болсон Галицын-Волыны гүнлэгтэй сайн байлаа гээд тэд бүгдээр Литвын болон Польшийн нэг хэсэг болцгоож, харин хожим Голоор нийлсэн Посполита болжээ. 1941 онд славян ах дүү нар болон түрэг панфиловчууд Москвагийн дэргэд германчуудыг зогсоосон шиг Новгородыг германы рыцаруудаас 1269 онд  татарын туслахаар ирсэн цэрэг хамгаалж авсан байдаг. Татаарын тусламжийг үл тоомсорлосон газарт Орос эцэстээ алдсан байдаг. Тухайн цагийн газрын зургийг хяламхийж харагтун. Юрьева-Дерпт байсан газарт одоо Тарту, Колывани-Ревель байсан газарт одоо Таллин байгаа ба Рига оросын худалдааны Двине, Бердичев болон Брацлаваар өнгөрдөг голын замыг (польшуудын гацаа) хааж, хэзээ ч юм нэгэн цагт оросын ноёдын төрөлх нутаг асан “Буйд бөглүү тал” руу хүрэх замыг боогоод, тэгснээрээ Украиныг хяналтдаа авсан байдаг. “1340 онд Эртний Орос Евразийн улс төрийн газрын зургаас бүрмөсөн алга болжээ. Тэгээд урьд байсан Оросын дорнод хязгаарт, Москвад 1480 онд Орос дахин сэргэж гарч ирсэн байна. Харин Польшид булаан эзлэгдэж боолчлогдсон Оросын голт зүрх болсон Эртний Киевийн Орос 18-р зуунд л аврагдаж гарах хэрэг болжээ” хэмээн Лев Гумилев бичсэн байдаг. Чухам л тийм байдлаар өрнөдийг “найз нөхөр” гэж үзэх явдал бий болсон байна. Чухмыг хэлвэл ингэлээ гээд юу болов. Монголчуудыг бусад ард түмэнтэй дахиад нэг жишээд үз л дээ. Тэгвэл 1099 онд загалмайтнууд Ариун хот Иерусалимын оршин суугчдыг хөхүүл хүүхдийг ч амьд үлдээлгүй хядсан, 1204 онд мөнөөх загалмайтнууд Орос улсын шашны нийслэл байсан Царград-Константинопльд тиймэрхүү юм үйлдсэн, зуун жилийн дайны үеэр, чухамдаан бол 1370 онд Хар хан хүү Лиможийн бүх оршин суугчдыг хиаруулсан, 13-р зууны эхээр Францад өөрийн хүн ам болох еретикүүд болон альбигойчуудын эсрэг загалмайтны аян дайн өдүүлсэн байдаг билээ. Тэхдээн өмнөд Францын оршин суугчдын бараг тэн хагасыг хамгийн багаар бодоход 1 сая хүнийг хүйс тэмтэрсэн, Ирландын Кромвелийг дайлан дагуулж номхруулах үеэр хүн амынх нь зургааны тавыг устгасан байдаг. Гэтэл тийм зэрлэг явдал гуннү нарт ч, түрэгүүдэд ч, бидний авч ярьж байгаа монголчуудад ч хэзээ ч байгаагүй юм. Эцэст нь дүгнэлт болгоход монголчуудыг боолчлогчид байсан гэх европчууд болон бас хятадуудын ярьсан хэлсэн болгон түүхийг гажуудуулснаас цаашгүй зүйл бөгөөд харамсалтай нь манай эх орон нэгтнүүдийн дийлэнх нь үүнд өнөө хир итгэсээр л байгаа болой. Эх сурвалж: Tв 7    
Shuud.mn
Сонин хачин
Áàêûõàíáåê:
×óõàìäààí, ¿åäýýí ãýõ ìýòýýð æèíõýíý ìîíãîë õýëëýãýýðýý áè÷ñýíèéã çàðèì õ¿í îéëãîõã¿é áàéãàà áîëîëòîé. Á¿ð ìîíãîëîîðîî óíøèæ ñýòãýæ ÷àäàõàà áàéñàí øóøìààíóóä ÷ ýíý äîîð õýä õýä áàéíà. Òýãýýä ººðñ人 êèðèëë ìîíãîëîîð ÷ àëäààã¿é çºâ áè÷èæ ÷àäàõã¿é íºõä¿¿ä ýíý îð÷óóëãàíû ÷àíàðò ä¿í òàâüæ áàéãàà íü ºðºâä캺ð ÷ þì øèã.
2012-11-22
yaa ehni heseg bol hetsu l bla talasa gaigui bolj btal mer ser yum bnaa bn gehde iim zuil olj orulsand n bayarlah heregtei orost gants ch gsn shudargaduu hun bdag l yum bn
2012-11-05
Зочин:
сайн орчуулдаг хүнээр дахин орчуулуулж тавибал уншмаар байна. Даалгасан ёсоор чинь дуустал нь хэд хэд уншлаа чётой бүү мэдээ
2012-11-05
zochin:
za yostoi oalgosongui orosoor ni yum uu englisheer ni tavisan bol erh bish oalgoh hun garch magadgui
2012-11-05
Муу орчуулгатай бөөн алдаатай юмыг чинь хэн гүйцэд унших билээ дээ.Өрөвдмөөр юм, уншаад өгөөөч гэж гуйх нь гутамшиг буй за. Сайн бичвэрийг нуугаад байхад хулгайлж уншдаг юм билээ.
2012-11-05
ter:
guiced unshaad oilgood setgegdelee bichimeer yum.
2012-11-05
Муу орчуулгатай бөөн алдаатай юмыг чинь хэн гүйцэд унших билээ дээ.Өрөвдмөөр юм, уншаад өгөөөч гэж гуйх нь гутамшиг буй за. Сайн бичвэрийг нуугаад байхад хулгайлж уншдаг юм билээ.
hehe:
neeree yuu ch oilgosongyi bodvol naashtai l yum bichihgesen yum shig bgaan orosoor ni unshuul taarah yum bna haanaas avsanaa bicheed yldeecheeree hooe daraa unshih mini
2012-11-05
ХАС:
эцэг өвгөд минь туслахдаа тусалж араггүй эрхэнд хядаж байсан нь үнэн гэхдээ огт боолчилол байгаагүй гэж ойлгож болохгүй байх.Манай түүхийг ерн нь Хятадууд Европчууд л маш ихээр гуйвуулсан байдаг шүү дээ.Тэр үед манай хууль цааз жинхэн утгаараа гадныханд мөрдөгдөж байсан.Ардчилал хүнлэг ёсны суурь тэр үедээ жинхэн утгаараа тавигдаж байсан гэдэг.ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН Ч ЮМУУ ШИВСЭН НЬ ХҮНД ОЙЛГОХООР БИЧИЖ БАЙГААЧЭЭ БӨӨН АЛДАА
2012-11-04
Зочин:
Чи энийг гүйцэд уншаач ээ. Зөв талаас нь бичсэн байхад
2012-11-04
Tanai site eronhii redaktorgui yum uu Iim yum niitelj bdag
2012-11-04
Зочин:
Чи энийг гүйцэд уншаач ээ. Зөв талаас нь бичсэн байхад
ish chaavaas, orchuulga hiisen yum baih daa. Oros hel medehgui baij bolnoo, mongol helee medehgui baina gedeg bol... amia horloochee Surenjavaa, yaj amid yavna ve chi
2012-11-04
mongol:
Оросын судлаач Александр Беляевийн бичсэнийг Ц.Сүрэнжавын орчуулгаар нийтэлж байна.
2012-11-04
ИРГЭН:
МОНГОЛЧУУД ТЭГВЭЛ ХҮЧИРХЭГ ҮЕДЭЭ ИВАНУУДЫГ ГАДНЫ ДАЙСНУУДААС НЬ ХАМГААЛЖ БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ ,БИДНИЙ ЯДАРСАНД НЬ ТУСАЛДАГ ЗАН ТЭР ҮЕД ХҮЧТЭЙ БАЙЖ ДЭЭ
2012-11-04
Ulaangom:
Oros-iig hezee xh boolchilj baigaagui.Haraandaa bailgaj tatvar avdag l baisan. Bas hamgaalj ugdug baisan. Ene bol hun turluhtunii tuuhend baisan hamgiin naidvartai krisha baisan.
2012-11-04
bi:
Mongol ni ch mongol yum. daanch mongol heldee tun muu hun orchuulsan bn
2012-11-04
Orsuud nariindaa 17-r zuun hurtel uldsen Altan ordnii haant ulsiig l oorsondoo aajmaar huvirgaj orosiin ezent guren gej ulamjilj avsan bolhoos orsiin ertnii turiin tuuhen suuri gej ogt baihgui shuu. 10-11-r zuunuudad orsuud n turuu zahirch chadahgui zerleg hargis Vikinguudiig urij avchirch zarim orosiin hanliguud uursdiin haanaa bolgoj oroldson hugiin tuuh ch baidag teriig medeej ted bidnees tas nuudag he he.
2012-11-04
Лхагвасүрэн:
Зарим баагий бүрэн уншчхаад сэтгэгдэл бичихгүй Худлаа хадуураад явсан байх юм. Харин ч Монголын түүхийг орос, европчууд гуйвуулж байна. Тэд боолчлогчид байгаагүй гэсэн байна шүү дэ.
2012-11-04
Orsuud nariindaa 17-r zuun hurtel uldsen Altan ordnii haant ulsiig l oorsondoo aajmaar huvirgaj orosiin ezent guren gej ulamjilj avsan bolhoos orsiin ertnii turiin tuuhen suuri gej ogt baihgui shuu. 10-11-r zuunuudad orsuud n turuu zahirch chadahgui zerleg hargis Vikinguudiig urij avchirch zarim orosiin hanliguud uursdiin haanaa bolgoj oroldson hugiin tuuh ch baidag teriig medeej ted bidnees tas nuudag he he.
temeechin:
xarin ch eyreg talaas ni bodit dugnelt xiisen bna mongoliin tuuxiig xen guivuuldagiig guivuulj irsniig todorxoi xaruulsan bna daa
2012-11-04
Гумилёвийн номлол нэвт шингэсэн хүн байна. Үнэндээ шашин, эмэгтэйчүүд хүүхдэд хүлцэнгүй ханддаг нь монголчуудын араншин болтол нэвтэрсэн байдаг
2012-11-04
Mongol tuuhch:
Гадны орны түүхчид үргэлж л иймэрхүү юм бичиж Монголчуудын Дэлхийн түүх, соёлд оруулсан хувь нэмрийг үгүйсгэдэг юм. Харин ч Монголчуудын эрин үед Ази, Европ нилээн ойртож 13-15 дугаар зуунд Дэлхий дээр амар амгаланг тогтсоосон.
2012-11-04
Munhk:
энийг монгол хүн орчуулсан уу, орос хүн орчуулав уу?
2012-11-04
bi:
Mongol ni ch mongol yum. daanch mongol heldee tun muu hun orchuulsan bn