Монголын бурхан шашны тэргүүн IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурхан шашинтны тэргүүнээр сонгох шийдвэрийг тус төвийн тэргүүн лам нарын хуралдаанаар гаргадаг атал хамба лам Д.Чойжамц ганцаараа эл шийдвэр гаргасан нь буруу гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хамба лам З.Санждорж нар гомдол гаргажээ.
Тиймээс уг гомдлыг шүүхээс тун удахгүй хянан хэлэлцэж гомдол үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх аж.
Н.Түвшин