"Автобус 1” компанийн М-25 буюу “Баянхошуу-Ард” "Баянхошуу-Вокзал" чиглэлийн том оврын автобусны жолооч, кондукторууд өнөө өглөөнөөс ажил хаясан байна. Учир нь тус компанийн жолооч, кондукторууд өдрийн орлогоо багасгах шаардлагыг удирдлагууддаа тавьж, шаардлагыг нь хүлээж аваагүй тул ийнхүү ажил хаяж байгаа аж.
Үүнтэй зэрэгцэн энэ чиглэлд явдаг микроавтобуснууд ч ховордсон байлаа.
Д.Цэцэг