Жэймс Харден, Брэндон Жэннингс нар долоо хоногийн шилдгээр тодорлоо
2012-11-06

ҮСБХ – ны өнгөрөгч долоо хоногийн шилдгээр Жэймс Харден, Брэндон Жэннингс нар тодорлоо. “Пуужингууд” – ын шинэ цэрэг Жэймс Харден “Атланта Хоукс”, “Портленд” – ийг хожсон тоглолтонд 34.5 оноо, 6.5 самбар, 3.5 оновчтой дамжуулалтыг дунджаар авсан бол Брэндон Жэннингс “Бостон” – ы эсрэг 13 оновчтой дамжуулалтыг өгч , “Кливлэнд” – тэй хийсэн тоглолтонд хожлын 3 оноог багтаа бэлэглэж, ялалт авчирсан байна. Э.Баттөр
Shuud.mn
Сонин хачин