Сонгинохайрханы дахин сонгууль хэзээ болох нь тодорхойгүй байна
2012-11-07

УИХ-ын сонгуулийн 22, 26 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахаар болсон. Улмаар энэ сарын 21-нд болох орон нутгийн сонгуультай зэрэг явуулахаар төлөвлөсөн. Гэтэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах боломжгүй болжээ. Өчигдөр тус тойргийн хороо дахин хуралдаж, энэ удаагийн орон нутгийн сонгуультай хамт УИХ-ын сонгууль явуулахгүй гэж шийдвэрлэжээ. Учир нь тус тойргийн маргааныг шүүхээр шийдээгүй байгаа гэнэ. УИХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Эрхэмбаяр тойргийн хороог шүүхэд өгөөд байгаа. Харин УИХ-ын 22 дугаар тойргийн дахин сонгууль энэ сарын 21-нд болох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин