Энэтхэгийг үерийн гамшиг ниргэв
2012-11-07

Энэтхэгийн зүүн бүсийн нутгаар хар салхи дайрч их хэмжээний усархаг  бороо орсны улмаас үер болж 25 хүний амь нас эндэж 1000 гаруй хүн орон гэргүй болжээ. Мөн түүнчлэн 5250 кв метр тариалангийн талбай үерт автан үгүй болсон байна. Үер Энэтхэгийн хамгийн  үржил шимтэй гэгдэх Андра Прадеш мужийг дайрсан юм. Гамшигт нэрвэгдсэн нутагт хүмүүнлэгийн тусламж, аврах ангийнхан ажиллаж байна. Нилам хар салхи энэтхэгийн зүүн өмнөд хэсгийг түрүү долоо  хоног чиглэн ирж байсан нь  ийнхүү гамшиг тарьжээ. Цаг агаарын албанаас урьдчилан сануулж байсан боловч байгалийн гамшиг гэдэг дийлдэшгүй хүч учир ийнхүү олон хүн амь насаа алдаж, их хэмжээний хохирол амсаад байна.  Халуун орны нутгуудаар өдийд борооны улирал эхэлж байгаа нь ийнхүү үерийн  аюулыг нэмэгдүүлж байгаа ажээ. Олон хоногийн турш үргэлжлэн  орсон борооны улмаас Шри Ланк болон Энэтхэгийн өмнөд нутгуудад хөрсний нуралт үүсч олон хүн гэр оронгүй болсон. Хар салхины хүч буурч байгаа хэдий ч бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Энэ байдал удаан үргэлжилбэл үүнээс ч  хүндхэн байдалд орох төлөвтэй байгаа аж. Үерт нэрвэгдсэн нутагт цэвэр усны хомсдол үүсээд байгаа юм. Нилам хар салхитай хүчний хувьд ижил хар салхи  өнгөрөгч сард Бангладешийг дайрч 23 хүний амийг авч одсон юм. Мөн Бангладешт 2009 онд хүчтэй хар салхи болж 180 хүний амийг аван одож байсан юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
hoorhii doo ter humuus
2012-11-07
irgen:
haana boloh um be
2012-11-07