Манай хилчид Египетийн туршлагаас суралцаж байна
2012-11-08

Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Элчин сайдын яам, Египетийн сангийн хооронд байгуулсан гэрээний дагуу манай улсын хил хамгаалагчид тус улсын Дотоод яамны Академийн дунд хугацааны сургалтад хамрагдаж байна. Сургалтын хөтөлбөрт Египетийн хил хамгаалах албаны үйл ажиллагаатай газар дээр нь танилцахын зэрэгцээ онолын болон биеийн хүчний сургалтад хамрагдах, харилцан арга туршлагаа солилцох семинар, зөвлөлгөөн хийх зэрэг олон арга хэмжээ багтжээ. Синайн хойг, ялангуяа Израильтай залгах хилийн бүс, Судантай хиллэж буй газрууд, Улаан тэнгисийн хилийн хамгаалалтаараа дэлхийд танигдсан Египетийн хил хамгаалах албаныхантай харилцан арга туршлагаа солилцох зорилго бүхий энэ удаагийн сургалтад манай улсын хилийн ихэнх отряд, заставын төлөөлөл болсон 23, төвийн командлалын 2 офицерийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид нэг сарын хугацаанд мэргэжил дээшлүүлж байгаа юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
indiagaas:
hi ui bna baatarkhuu facebook hayagaa ogoorei
2012-11-08
Egypted surch bui oyutan Baatarkhuu:
Ene surgaltiin zardliig Egyptiin san 100% khariutsaj baigaa tukhai Egyptiin khevleld mon garsan baina. Egypt khediigeer dotooddoo kheruul margaantai baigaa ch gadaad bodlogo , busad orontoi khariltsaagaa kheviin khadgalakh khatuu bodlogo barimtalj buin ilrel bol ene surgalt yum. Tusiig usaar khariulna gedeg shig bid yadaj bidend tus khrugej baigaa ulsaa muulmaargui yum daa. Mongolchuud bid alivaag bainga khardaj , zovkhon shuumjlekh ontsgoos setgedeg boljee. Mongoliin alslagdsan nutagt alba khaaj baigaa manai 23 alban khaagch ekh ornoo toloolood nud tailj , nom sonsoj baigaad bayarlakh yostoi bus uu?
2012-11-08
heheh Egyptuudees uu!!!???!!! hehehe ulsaa tovhnuulj chadhgui bgaa humuus tegeed yu zaah ve?!
2012-11-08
Zastav gedeg oros ugiig bolimoor yum. Hiliin haruul ch gedeg yum uu tohirson mongol ugiig hereglej bmaar bn.
2012-11-08
Хэний зардлаар вэ?
2012-11-08