Энэ оны эхээр Ойрхи Дорнодод зөнч мэргэн Мухамедийн эсрэг кино хийсэн Өмнөд Каролина мужийн иргэн Марк Басселей Йосефд нэг жилийн хорих ял, дөрвөн жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.
Таван долоо хоногийн турш хэлэлцэгдсэн шүүх хурал дуусгавар болж, 55 настай кино сонирхогч ийнхүү гэмт хэрэгтэн болж эрх чөлөөгөө хасуулж байгаа юм. Түүнийг дөрвөн зүйл ангиар буруутгаж байгаа ажээ. Тэрээр 2010 онд 794,700.57 долларын залилангийн хэргээр мөн шийтгэгдэж байсан. Тэрээр 21 сарын ял эдлэн гарч ирээд удаагүй байсан аж.
Тэрээр Египет гаралтай бөгөөд үнэн алдартны шашинтан юм. Тэрээр "Innocence of Muslims" нэртэй 14 минутийн кино хийж интернэтэд байрлуулсан нь ийнхүү түүнийг гэмт хэрэгтэн болгоход хүрчээ.
Э.Мөнхнасан