Агаарыг бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа
2012-11-08

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаа өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан байна. Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлж байгаатай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос “Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс” буюу Баянгол дүүргийн айл өрхүүдэд татаастай үнээр худалдан борлуулах боловсруулсан түлшний үнийг хямдруулах шийдвэрлэжээ. Улаанбаатар хотод нийт 180 мянган өрх гэр хороололд амьдарч байгаагаас 20 гаруй мянган өрх нь нам даралтын усан халаалттай зуух хэрэглэж байгаа. Энэ сараас Канад улсаас нийлүүлэгдэх энэ төрлийн эрчим хүчний хэмнэлттэй зуухыг гэр хороололд шинээр нэвтрүүлэх юм байна. “60-80 м2 хүртэл халаах усан халаалттай зуух”-ыг үндсэн үнээс нь 86 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 75 мянган төгрөгөөр гэр хороололд амьдарч байгаа иргэдэд худалдан борлуулах шийдвэрийг Үндэсний хорооноос гаргасан байна. Мөн 2011-2012 оны халаалтын улиралд 70 орчим мянган өрхөд сайжруулсан зуух худалдсан бол энэ жил 55 мянган бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулахаар ажиллаж байгаа юм байна.Иймд 17 мянган ширхэгийг 2012 онд багтаан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулж, иргэдэд үзүүлэх хөнгөлөлт буюу татаасыг Мянганы сорилтын сангийн төслийн үргэлжлэл болгон Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-гаас санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин