“Холбоодын цом” энэ сарын 12-нд эхэлнэ
2012-11-08

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон “TLG13” ТББ хамтран дөрөв дэх удаагийн  сагсан бөмбөгийн “Холбоодын цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнд Спрайт супер лиг болон Дээд лигийн шилдэг 16 баг  энэ сарын 12-ноос 18-ны өдрүүдэд өрсөлдөнө. Мөн энэ жил тус тэмцээнд эмэгтэй шилдэг багууд орж байгаараа онцлог болох бөгөөд тус тэмцээний хамрах хүрээ өргөжин тэлж буйг харж болно. Нийт зургаан сая төгрөгийн сантай “Холбоодын цом”-ын шилдэг тоглогч “NBA Cnina game” үзэх эрхээр шагнагдана. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд 2012 оны 12 дугаар сарын 1-нд сагсан бөмбөгийн “Их наадам”-ийг зохион байгуулах юм байна. Тэмцээн 1995 хүртэл, 1997 оноос хойш гэсэн өсвөрийн, залуучууд, ахмадын гэсэн ангилалтай явагдах юм байна. Түүнчлэн  TV9 телевизтэй хамтран сагсан бөмбөгийн “Оддын шоу”-г мөн хийж байгаа аж. Мөн өнгөрсөн жил хийж байсан сагсан бөмбөгчдийн шинэ жилийг уламжлал болгон хийх ба шинэ жилээр сагсан бөмбөгийн 2012 оны шилдгүүдийг тодруулан шагнах юм байна.
Shuud.mn
Сонин хачин
zochin33:
Ardchilsan namiin ene heden zohion baiguulalttai commentchidiig haanaas olj irsiim boloo dandaa l haraal ursgaj baih yum. Hoorhiis olon jil sorog huchin baij yamarvaa negen zuiliin bolohgui butehgui taliig olj harsaar baigaad uhaan ni balartaad, ys zuin evderchihsen yum baihdaa. Uul ni hen ih haraal bichij yrisan ni songuulid yldag zarchim baidguisen26
2012-11-09