Нельсон Манделагийн хөргийг мөнгөн тэмдэгт дээр хэвлэлээ
2012-11-09

Өмнөд Африкын мөнгөн тэмдэгт /рэнд/ дээр Нельсон Манделагийн хөргийг хэвлэсэн тухай албан ёсоор мэдээллээ. Нельсон Мандела Өмнөд Африкийн хөгжлийн түүхэнд хамгийн их хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхий дахинд алдаршсан ерөнхийлөгч, нэрт зүтгэлтэн, тэмцэгч байсан. Энэ ч үүднээсээ ийнхүү  түүний  хөргийг мөнгөн  тэмдэгт дээрээ хэвлэж байгаа аж. Өмнөд Африкын  мөнгөн  тэмдэгт дээр тус орны бэлэг тэмдэг болсон хүчит таван амьтны зураг байдаг. Үүнд арслан, зэрлэг  үхэр, заан,  хирс, ирвэс зэрэг амьтад багтдаг. Өмнөд Африкын төв банкны дарга Гил Маркус хэлэхдээ “Ийнхүү  бид улсынхаа мөнгөн тэмдэгт дээр өөрсдийн  үндэсний бахархал болсон  хүний зургийг албан ёсоор хэвлэлээ” хэмээн мэдэгджээ. Нельсон Манделагийн хөрөг 10, 20, 50, 100 болон 200-ийн дэвсгэрт дээр хэвлэгдэж байгаа ажээ. Э.Мөнхнасан    
Shuud.mn
Сонин хачин