Интерполын ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн анх удаа сонгогдов
2012-11-09

Эмэгтэй хүн Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын (Интерпол) ерөнхийлөгч анх удаа болов. Италийн нийслэлд чуулж буй Интерполын 81 дүгээр Ерөнхий ассамблей дээр францын төлөөлөгч 58 настай Мирей Баллестразийг энэ албан тушаалд сонгожээ. “Тэр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэхийг маш сайн мэддэг. Тэр бол ясны цагдаа хүн” гэж Францын ДХЯ-ны тэргүүн  Манюэль Вальс Интерполын шинэ ерөнхийлөгчийг танилцуулахдаа мэдэгдээд, Баллестрази үүнээс өмнө  тус байгууллагын гүйцэтгэх хороонд  европын бүх чиглэлийг хариуцаж байсан учир, олон улсын түвшинд их туршлагатай юм гэж хэлсэн байна. Мирей Баллестрази бүр 1975 онд цагдаагийн комиссар болжээ. Тэр Бордо хотод дээрмийн хэрэгтэй тэмцэх хэсгийг удаан хугацаагаар тэргүүлж, дараа нь  эрүүгийн байдал хүндэрсэн 1990-ээд оны дунд үед Корсик аралд ажиллаж байсан байна. Сүүлийн хоёр жил Францын цагдаагийн байгууллагын хэрэг дээрээ хоёр дахь хүн байжээ. Баллестрази Интерполын ерөнхийлөгч болсон анхны эмэгтэй болж байна.  Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын гол албан тушаалыг америкийн Рональд Ноубл гурван хугацаа дараалан хашиж байгаа юм. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин