Нийслэлийн гэр хорооллын 80 хувийг сайжруулсан зуухаар хангана
2012-11-10

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын өрхийг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах ажилтай холбогдуулан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралджээ. Тус хорооны хуралдаанаар Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлж байгаатай холбогдуулан “Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс” буюу Баянгол дүүргийн айл өрхүүдэд худалдан борлуулах боловсруулсан түлшний үнийг 31-43 хувиар бууруулж хямдарсан нүүрсний үнэтэй ижил төвшинд хүргэхээр тогтсон байнай. Мөн Улаанбаатар хотод нийт 180 мянган өрх гэр хороололд амьдарч байгаагаас 20 гаруй мянга нь нам даралтын усан халаалттай зуух хэрэглэдэг. Энэ сараас Канад улсаас нийлүүлэх энэ төрлийн эрчим хүчний хэмнэлттэй зуухыг гэр хороололд шинээр нэвтрүүлэх юм байна. “60-80 м2 хүртэл талбайг халаах усан халаалттай зуух”-ыг үндсэн үнээс нь 86 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 75.0 мянган төгрөгөөр гэр хороололд амьдарч буй иргэдэд худалдан борлуулах шийдвэр гаргажээ. Энэ жил 55.0 мянган бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулах ёстой. Гэвч Мянганы сорилтын сангийн төсөл дуусч буй тул шинээр 45 мянга орчим зуух олж нийлүүлэх шаардлага тулгарчээ. Иймд стандартын шаардлага хангасан, хэрэглэгчдийн эрэлт их байгаа “Хас”, “Өлзий”, “Дөл” зуухнаас нэмж 17.0 мянган ширхэгийг 2012 онд багтаан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулж, иргэдэд үзүүлэх хөнгөлөлт буюу татаасыг Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-гаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллыг зуухаар бүрэн хангах ажлын биелэлт 85 хувьд хүрэх аж. Э.Энх-Эрдэнэ Эх сурвалж: medee.mn
Shuud.mn
Сонин хачин
chinii amnii umhii, umhii ungas negegduul bur tsever bolno.
2012-11-11
сайжруулсан зууханд муужруулсан нүүрс түлээд цэнгэг агаар үүсгэнэ
2012-11-10
chinii amnii umhii, umhii ungas negegduul bur tsever bolno.
zochin100-d:
chi chini xarin jinxene eserguu bna da.chamd urid ni xenii zasgiin gazar xyamd nuurs ugch bsin???olon yum butgii xutsaj ajliin sadaa blod bai.chi muu xamgiin ix belenchlegch zalxuu novsh bga da...odoo udaxgui erunxii saidaa amand xool xalbagaad ug gex uu??? jinxene durak,namaki mono bna da chi!!!!
2012-11-10