Мэдэгдэл хүргүүлжээ
2012-11-13

Орхон аймагт энэ оны 8,9 дүгээр сард хоёр хүн шороонд дарагдаж нас барсан хэрэг гарсан. Энэ асуудлыг тус аймгийн прокурорын газраас судалж үзээд орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэгчийг тендер зарлан шалгаруулахдаа хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлдэггүй, түүнчлэн ажил гүйцэтгэгч байгууллагуудад мэргэжлийн зүгээс тавих хяналт сул байгаагаас "Хөдөлмөрийн аюулгүй байдал", "Эрүүл ахуйн тухай" хуулиуд зөрчигдөж байна гэж үзэн Аймгийн Засаг даргад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиох талаар мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдлийн мөрөөр аймгийн засаг дарга, Тендерийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нараас тайлбар гаргуулах, аймгийн Мэргэжлийн ханалтын газар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт тодорхой үүрэг даалгавар өгч ажиллаж байгаагаа хариу ирүүлсэн байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин