Олон улсын шүүгчдийн холбоонд элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ
2012-11-13

АНУ-ын Вашингтон хотод энэ сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын шүүгчдийн холбооны 55 дугаар хуралд Монголын Шүүгчдийн холбооны Тэргүүн Б.Батцэрэн, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цогт нар оролцож байна. Энэ хурлын үеэр Монголын Шүүгчдийн холбоог Олон улсын шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элсүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх бөгөөд манай төлөөлөгчид жинхэнэ гишүүнээр элсэхээр гаргасан өргөдлөө хамгаалж оролцох  юм. Улмаар 2012 оны 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд болох Олон улсын шүүгчдийн холбооны нэгдсэн хуралдаанаар тус холбооны Төв зөвлөлөөс төлөөлөгчөөр томилогдсон Австрали улсын Виктория мужийн Дээд шүүхийн  шүүгч Tony Pagone-гийн 2012 оны 7 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Монгол улсад ажилласан талаарх илтгэл, санал дүгнэлтийг сонсож хэлэлцэх юм. Энэ бүхний эцэст Монгол шүүгчдийн холбооноос гаргасан Олон улсын шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элсүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах эсэхийг нэгдсэн хуралдааны гишүүдийн дунд санал хураалт явуулснаар шийдвэрлэх юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин