АНУ дэлхийн томоохон газрын тос үйлдвэрлэгч болно
2012-11-13

2020 он гэхэд АНУ Саудын Арабыг гүйцэхүйц хэмжээний томоохон газрын тос үйлдвэрлэгч орон болно хэмээн олон улсын эрчим хүчний агентлаг мэдээллээ. Учир нь томоохон хэмжээний нөөц ихтэй занарын ордыг ашиглах юм. Ингэснээрээ газрын тосны салбарт хүчтэй өрсөлдөгч  байна чадна хэмээн  үзэж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн дэвшүүлсэн таамаглалаар 2035 он гэхэд экспортлох хэмжээнд хүрэх гэнэ. Сүүлийн жилүүдэд занараас тос гарган авах үйлдвэрлэл  америкт нэлээд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Энэхүү үйлдвэрлэлийг далд уурхайн хэлбэрээр явуулах бөгөөд үйлдвэрлэл явуулах газар элсэрхэг бүсд хамаарах учир усны хэрэглээ тун өндөр байх гэнэ. Уурхайн орчим бүс нутгийн онцлогоос хамааран гаргасан дүгнэлтэд газар хөдлөлтөд тэсвэр багатай төдийгүй, усны  бохирдол үүсэх шалтгаан болж мэднэ гэжээ. Одоогийн байдлаар Саудын Араб өдөрт 10.6 баррель газрын тос үйлдвэрлэж байгаа юм. Харин энэ үйлдвэр  өдөрт 11.1 баррель  газрын тос үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Өнөөдрийн байдлаар АНУ эрчим хүчний бүтээгдэхүүний 20 хувийг импортийн бүтээгдэхүүнээр хангаж байна. Мөн Олон улсын эрчим хүчний агентлаг АНУ-ыг 2015 он гэхэд ОХУ-ын хэмжээнд хүрэхүйц байгалийн хийн үйлвэрлэгч орон  болох боломжтой гэжээ. Хэрэв ингэж чадвал АНУ Ойрхи Дорнодын эзэн суусан байгалийн нөөцийн бүтээгдэхүүний эрэлт дэх геополитикийн шинэчлэлт хийнэ гэсэн үг юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
paaa aimar ym boloh ni eee
2012-11-14