Windows-ийн захирал ажлаа өглөө
2012-11-13

Microsoft корпорацийн  Windows компанийн захирал Стивен Синофский ажлаа хүлээлгэн өгч байна. Энэхүү мэдээлэл нэлээд цочир мэдээлэл болон тархаад байна. Энэ явдал  болохоос өмнө тус компани Windows 8 үйлдлийн  системийг худалдаанд гаргасан юм. Windows 8 ч чамлахааргүй сайн бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд хамгийн сүүлд Солонгосын LG компани Windows 8-ыг ашиглан  шинэ төрлийн монитор зохион бүтээсэн нь хэрэглэгчдийн таашаал хүртсэн бүтээгдэхүүн  болоод байгаа. Windows 8 үйлдлийн систем  худалдаанд гарснаараа  уналтад ороод байсан компанийхаа хувьцааг асар хурдан хугацаанд өсгөж, тэсрэлт хийсэн гэж хэлж болно. Стивен Синофскийгийн орыг Жүли Ларсон-Грин залгамжлахаар болсон юм. Тэрээр өмнө нь Windows-д програм хангамж болон техник хангамжийн хэсгийн удирдан  ажиллуулж байжээ. Ноён Синофскийгийн хувь энэхүү албан тушаалд ажиллах хугацаандаа дэлхийн мэдээлэл технологийн салбарт чамлахааргүй оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Мөн өнгөрсөн  аравдугаар сард Yahoo компани удирдлагаа чимээгүйхэн солиод авсан. Энэ мэтчилэн оны гуравдугаар хагаст технологийн салбарт дарга, удирдах ажилчдын халаа сэлгээ нилээд хийгдсэн юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
o hoorhii gej
2012-11-14