Криштиану Роналду хэсэг хугацаанд хараагүй болов
2012-11-13

Мадридын “Реал” багийн довтлогч Португалийн тамирчин Криштиану Роналду Испанийн аварга шалгаруулах тэмцээний үеэр “Леванте” багтай хийсэн тоглолтод өрсөлдөгч багийн тоглогчтой мөргөлдөөд хэсэг хугацаанд хараагүй болжээ. Энэ тухай тус багийн албан ёсны сайт мэдээлэв. Өчигдөр Роналду эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээнд хамрагдсан байна. Испанийн аварга шалгаруулах тэмцээний 11 дүгээр тойргийн тоглолтод Роналду эхний үед айлын хаалганд бөмбөг оруулжээ. Гэвч тоглолтын хоёрдугаар үед өрсөлдөгч багийн тоглогчтой мөргөлдөх үеэр тэр нүүрэндээ тохойдуулсан учраас хөмсгөндөө гэмтэл авав. Үүний улмаас нүд нь юм харахаа больсон тул арга буюу түүнийг солиход хүрэв. Тэрбээр хэдэн тоглолтод оролцохгүй өнжихийг одоогоор хэлэх аргагүй байна. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин
тэр гйхамшигийг бүтээдэг зүгээр бгаасай
2012-11-15
eegii:
zvgeer l bgaasai
2012-11-14
tsolmon:
gaigui l baigaasai burhan iveeg tuuniig.
2012-11-14