Жирэмсэн үедээ архи уух нь хүүхдийн IQ-д нөлөөлдөг
2012-11-15

Жирэмсэн эмэгтэйчүүд ганц хоёр удаа дарс уухад хүүхдэд нөлөөлөхгүй гэж боддог бол энэ том эндүүрэл юм байна. Хүүхэд тээх хугацаанд эх согтууруулах төрлийн ундаа огтоос хэрэглэж болохгүй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлажээ.  Жирэмсний хугацаанд нэг хоёр хундага байсан ч архи согтууруулах ундаа хэрэглэх ёсгүй гэж мэдээлж буй юм. Учир нь багахан төдий  дарс байсан ч хүүхдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг нотолжээ. Оксфорд болон Бостоны их сургуулийн IQ судлалын эрдэмтэд дөрвөн мянган хүүхдийн дунд судалгаа явуулсан байна.  Тэдээр хүүхдүүдийн дунд явуулсан судалгаанаас тухайн хүүхдийг тээх хугацаанд ээж нь архи согтууруулах ундаа хэрэглэж байсан эсэхийг тогтоож улмаар тухайн хүүхдийн  оюуны чадамжид хэрхэн нөлөөлснийг судалсан байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдээс сөрөг хандлага илэрсэн хүүхдүүдийн эцэг эхийн дунд дахин судалгаа явуулахад тухайн хүүхдүүдийн эцэг эхийн нас болоод боловсрол чухал нөлөөтэй байжээ. Эрдэмтдийн судалгаагаар жирэмсний зураа дахь долоо хоногт хүүхдийн тархины хөгжил түлхүү явагдаж байдаг тул тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хүүхдийн оюун сэтгэхүйн чадамжид сөрөг  нөлөө үзүүлнэ гэдгийг тогтоожээ. Энэхүү судалгаагаар жирэмсний хугацаандаа огт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй эмэгтэй хүүхэд илүү IQ-тэй болохыг олж мэдсэн байна. Э.Мөнхнасан    
Shuud.mn
Сонин хачин
Jiremsen bj arhi wine uuna geheer ter hun eh hun munuu sain bodooroi ohidoo uhaant mongol busguichuud mine
2012-11-15